Олон улсын Эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполынхны анхааралд байгаа Монгол Улсын иргэн Т.Аятунгаа өчигдөр мэдээлэл хийсэн нь нийгмийн хоёр талцуулаад эхэллээ. Нэг хэсэг нь тавхан сартай охиноо алдсан эхийн сэтгэлийг ойлгож, хамтдаа сэтгэлээ зовоож байхад нэг хэсэг нь уулын бугыг харж, унаж яваа морио мартана гэгчээр харь эрийн өвөр дулаацуулж, монгол эрчүүдээ үл хүндэтгэсэнээс үүдлээ гэх зэргээр мэдээллийн сайтуудад янз бүрийн сэтгэгдэл үлдээж байна. Тэгвэл Т.Аятунгаа гэх энэ бүсгүй зүгээр ч нэг энхийн цагаан тагтаа биш бололтой. Төрүүлсэн үрээрээ барьцаалж, хүүхдийнхээ эцэг болон хадам ааваасаа их хэмжээний мөнгө нэхсэн нь түүнийг хүүхдээс нь салгах шалтгаан болсон байх гэнэ. Учир нь, түүнийг Филлиппин улсын шүүх хүүхэдтэй зүй бусаар харьцсан гэдэг шалтгаанаар хэрэг үүсгэн шүүсэн гэх мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар хэвлэл мэдээллийн байгууллагуудад өглөө.
Т.Аятунгаа филлиппинд байх визний хугацаа дууссан болохоор эх орондоо ирсэн гэж тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ хэрэгт холбогдож шалгагдаж эхэлсэн болохоор хүүхдээ хайж олох бус, өөрийгөө болоод ээжийгээ харийн ордонд хатаахгүй гэсэндээ эх орондоо ирсэн болох нь дамжиггүй.
Гэхдээ хэдийгээр нөхцөл байдал ийм байдалд хүрсэн ч Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Т.Аятунгаагийн охин Тэргэлсарыг олох ажлыг хийнэ гэдгээ хэлж байна.