Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын гэр хороолол ийм болбол мөн сайхан аа

Нийслэлийн удирдлагын төдийгүй оршин суугчдын толгойны өвчин болсон зүйл бол манай том хотуудын гэр хороолол. Угаасаа хотжиж сураагүй манай иргэдийн сэтгэлгээн дээр үе үеийн арчаа муутай мулгуу удирдлагуудаас болоод гэр хороолол цахилгаантайгаас л биш хэдэн зууны өмнөх нүүдэлчин төрхөөрөө байгаа. Одоо энүүгээр гал түймрийн, түргэн тусламжийн тэрэг явах нь бүү хэл явган хүн зорчиход хэцүү. Айлууд нь өөрсдөө тав тухгүй, тулгагүй л болохоос биш өнөө л галаа түлж үнсээ бужигнуулдаг янзаараа. Дээрээс нь газрыг нь өмчлүүлчихсэн болохоор одоо цэгцлэх гэж өчнөөн эсэргүүцэлтэй тулгарна.

Гэхдээ л “Нустай гээд хамраа огтолж  хаялтай биш” гэгчээр энэ чигт нь орхилтой биш, нийслэл хотоо утаан дунд нь умбуулаад байж байлтай биш цэгцлэх, сайжруулах, шинэчлэх гээд эхэлж байна. Хорин нэгдүгээр зууны нийслэл хотын иргэд минь ч гэсэн тохилог орон сууцанд амьдраг л дээ гээд хийх гэж байна.

Ийм дээр нь л зам дээр  хөндлөн хэвтээд эсэргүүцээд байлгүй, хэдэн арван сая төгрөг нэхээд байхгүй, өмчлөөд авсан газар дээрээ хуучны шавар тагз, модон амбаар барьчихалгүй, зам гудамжтай, гэрэлтүүлэгтэй, амралт, спортын талбайтай, хөгшид хүүхэд тоглох газартай орчин үеийн хотхон байгуулах юмсан.

Өмнө үеийн Улаанбаатарын удирдлагууд мэддэггүй, мэдсэн ч хэрэгжүүлэхийг хүсдэггүй байснаас биш дэлхийн том хотуудын захаар хувийн хаус, орон сууцны хороолол нь ямар тохилог, цэвэрхэн, хашаа байшин нь ямар цэгцтэй сайхан байдгийг гадагшаа явж, газар үзэж нүд тайлсан  хүн бүр мэднэ дээ. Монголчууд дэлхийн бараг бүх орноор явсан гэдэг. Тэр Израиль, Газын зурвас, арабын орнуудад л ямар юм гэхээс биш Токио, Москва, Прага, европын орнуудын хотын захын хорооллууд нь ямар байдаг билээ.

Ер нь л нэг иймэрхүү төрхтэй байдаг даа. Харцгаа даа. Улаанбаатарын гэр хороолол минь ийм болоосой билээ.







0 Сэтгэгдэл
obooshd yaag iim hot tuluwlult bdag bas bie bolgoh gj bgaa bol demjineeee
WOW! yun ger horoolol, ene chin gadaadin bayachuudin horoololin zurag bn shdee, iim bolvol bi nuuj amidarnaaaaa
хоёр гараа өргөн дэмжиж байна аа, Бат-Үүлээ зүтгээд байгаарай
Ийм болгочихвол ч сайхан байна шүү
ystoi goy ymaaaaaaaaaaaaaaa.
нээрэн ийм болвол сайхан байна аа. япон бол яг л ийх байдаг юм билээ ш дээ. үнэхээр цэгцтэй
Бат-Үүл баатар чинь ийм л болгох гээд байгаа юм биш үү. Итгэж байгаа шүү
haus bolgoh moroodol
vxexeese omon vzchix ymsan.
unen uu
Odoo ehlehgui bol hezee ch bish
Үнэхээр ийм болчихвол залуус бид ч хөгжих байлгүйдээ.Хотын захирагч Үүл ах чадна гэдэгт итгэлтэй байна шүү
үлгэрийн орон
Хамгийн их уншсан