Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Авилга авсан цагдаа нарыг шүүнэ


Хятадуудаас авилга авсан гэх хөдөлгөөнт эргүүлийн цагаад Н.Раднаабазар нарыг өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд шүүнэ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж хятадуудаас их хэмжээний мөнгө авилгад авсан хэргээр буруутгаж байгаа юм. Тодруулбал, хятадууд хууль бусаар их хэмжээний самар ачиж яваа гэх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад ирүүлсэн аж. Гэтэл энэ хэргийг таслан зогсоох бус хэргийн газар очсон цагдаа нар хятадуудтай хуйвалдаж, хэргийг нууна гэж 40 сая төгрөг авсан аж. Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-р зүйл ангиар буруутгаж байгаа юм байна. Энэ зүйл ангид, “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
0 Сэтгэгдэл
























