Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Н.Нэргүй: Гадаадын улс орны нэрээр нийслэлийнхээ гудамжийг овоглохгүй
Гудамжны нэр, зар сурталчилгаа, рекламны самбаруудыг өөрчлөхөөр яригдаж байгаа. Тэгвэл одоогийн байдлаар нийслэлд 248 гудамж байдаг аж. Үүнээс 146 нь оноогдсон нэртэй бол үлдсэн 100 гаруй нь ямар нэгэн нэргүй байдаг. Учир нь, зарим гудамжийг нэрлэх ямар ч боломжгүй байдаг гэнэ. Энэ талаар Нийслэлийн ерөнхий архитектур Н.Нэргүйгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Зар сурталчилгаа рекламны самбаруудыг цэгцлэх шинэ журамтай болохоор ярьж байгаа. Журам эцсийн байдлаар хэзээ батлагдах вэ?
-Одоо байгаа хаяг рекламнуудыг шинэ журмаар зохицуулахаар болж, НИТХ-тэргүүлэгчдийн хурлаар дэмжигдэн, нийслэлийн иргэдийн хуралд оруулахаар болсон. Шинэ журам олон сайн давуу талтай. Тухайлбал, тухайн газруудын байршлыг нарийн заагаад хаана, ямар стандартын самбар байх ёстойг заасан. Иргэд, аж ахуйн нэгжүүд журамд заасан стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах юм. Хаяг реклам чимэглэлийн асуудлыг нэг бүрчлэн ярихад их төвөгтэй.Маш олон төрөл бий. Төрлүүдээ багцлаад стандартчлах шаардлагатай.
-100 гаруй гудамж ямар нэгэн нэргүй гэсэн. Нэр хаяг байхгүй газарт айл байтугай албан байгууллагыг олоход бэрх. Ер нь, гудамжны нэр хаягийг ямар журмаар олгодог юм бэ?
-Гудамжны нэршлийн талаархи журам бий. Нэр өгөх асуудлыг олон нийтийн байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу шийдвэрлэдэг.
-Ямар нэгэн гудамжний нэрийг ах дүү хотын нэрэмжит болгон тохижилт, ногоон байгууламжтай нь цогцоор нь хийвэл сайхан харагддаг. Танай тэр гудамжийг өөрийн нэрэмжит болгоё гэсэн санал бусад улс орноос ирж байна уу?
-Гадаадын улс орнууд манай гудамжнуудыг өөрсдийн нэрэмжит болгох хүсэлт тавьдаг. Гэхдээ үүнийг иргэдийн хурлаар шийднэ л дээ. Цаашдаа гадаадын улс орны хотуудын нэрээр нийслэлийнхээ гудамжийг овоглох нь зохимжгүй гэж үзэж байгаа. Тодорхой зохицуулалт хэрэгтэй л дээ.

0 Сэтгэгдэл