Энэ сарын нэгнээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан “Тамхины хяналтын тухай ” хууль хэрэгжиж эхлэнэ.Уг хуулийг хэрхэн хэрэгжүүлж хяналт тавьж ажиллах талаар төр захиргааны ажилтнуудыг нэгдсэн мэдээлэлтэй болгох зорилгоор нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс ,худалдаа үйлчилгээний хэлтсээс сургалт зохион байгууллаа. Сургалтанд дүүргүүдийн Засаг даргын орлогчид , Захирагчийн ажлын албаны болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар,худалдаа,нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн,хороодын засаг дарга нарын төлөөллүүдэд хамрагдах юм. Сургалтаар “Тамхины хяналтын тухай” хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт орсон болон хуулийн хэрэгжилт, хяналтыг хэрхэн хийх талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ,”Тамхины хор холбогдол ”-ын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас төрийн захиргааны ажилтнуудад мэдээлэл өглөө. Төрийн захиргааны ажилтнууд нэгдсэн мэдээлэлтэй болсноор дээрх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад дөхөм болно гэж албаныхан үзэж байгаа юм. Хуульд зааснаар:
-Бүх төрлийн тээврийн хэрэгсэл
-Олон нийтийн үзвэр үйлчилгээний газар
- Шатахуун түгээгүүрийн газар шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах
-Зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө
-Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар
- Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин
- Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг
- Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гадаад орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн гэх газруудад тамхи татахыг хоригложээ.
Дээрх хуулийн хэрэгжилтэнд Засгийн газар, бүх шатны Засаг дарга ,Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ,Цагдаагийн бие бүрэлдэхүүн, Эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан,Салбар нэгжийн удирдлагууд хяналт тавин ажиллахаас гадна иргэд ч оролцон хянах бүрэн боломжтой юм. Харин “Тамхины хяналтын тухай ” хуулинд зааснаар хуулийг зөрчсөн иргэнийг 50 000 төгрөг ,албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлэн төлүүлэх хариуцлагыг хүлээлгэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.