Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ЖАРГАЛСАЙХАН: ӨНДӨР ҮНЭТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭН АВАХ ЮМ БЭ

Ноос, ноолуурын салбар уруудаж, өгссөн он жилүүдэд үнэнчээр зүтгэж яваа хүний нэг бол “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан. Түүнээс ноолуурын салбарын зарим зүйлийг тодрууллаа.
-Шинэчлэлийн Засгийн газраас урд хөршид хамаг баялгаа алдахгүйн тулд ноос ноолуур, арьс ширний салбараа дэмжихээр тодорхой хэмжээний бонд, зээл гээд арга хэмжээ авч эхэлсэн. Ноолуурын салбарыг хөгжүүлэхийн тулд шийдвэрлэх асуудлуудыг ч гэсэн  та бүхэн өргөн барьж байгаа юм байна. Энэ салбарыг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд шийдэх асуудал юу вэ?
-Юун түрүүнд Хятадад худалдагд­чихсан ченжүүдээс л ноолуураа булааж авмаар байна. 23 жилийн турш Хятад улсын валютын нөөцийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд манай улсын түүхий эд голлох үүрэг гүйцэтгэлээ. Өнөөдөр Монголд нэг ч хятад мах, ноолуураа шуудайнд хийгээд үүрээд орж ирэхгүй байгаа биз дээ. Гэтэл манай монголчууд Хятад руу түүхий эдээ яаж зөөж байна. Манайхан сэтгэлээрээ до­рой байна. Эх орны хөрсөнд ургасан ногоогоор дотоодын зах зээлээ хангах гэхээр хэдэн ченжүүд Эрээнээс хямд ногоо авчраад монгол гээд эсвэл зах зээлийн үнээс доогуур зараад ханшийг нь унагачихдаг. Хятадууд аль болох биднийг юу ч хийлгэхгүй, үйлдвэрлүүлэхгүй байл­гаж илүүдэл бүтээгдэхүүн, агуулахын бараа, хог бүхнээ шахах гээд л байгаа шүү дээ.
-Цагаан сараар гадагшаа урс­даг долоон тэрбум төгрөгийг эх орондоо үлдээхийн тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Засгийн газраас уриалсан. Уриалга ч талаар болсонгүй 2.7 тэрбум төгрөгийн орлого үндэсний үйлвэрлэгчдэд үлдэж чадсан гэсэн тооцоо гарсан?
-Тийм шүү дээ. Алийн болгон Эрээний хэрэгтэй, хэрэггүй хог нэгэндээ өгдөг юм. Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бэлэг барь гэж бодоод манай компани 70 хүртэлх хувийн хямдрал зарласан. Харин бусад ноо­луу­ран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид хандахад бас ийм хэмжээний хямдрал үзүүлж байх хэрэгтэй. Олон тооны бараа үйлдвэрлээд цөөн тоог нь өндөр үнээр зараад үлдсэнээ хямдхан зарах хэрэгтэй шүү дээ. Цөөхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд өндөр үнэтэй байвал хэн авах юм бэ.
-Хэрэглэгчдийн хувьд хамгийн гол нь чанараас гадна загвар, өнгө зэргийг түлхүү анхаардаг болсон. Үүнд үйлдвэрлэгчид  маань хэр анхаарлаа хандуулж байгаа бол?
-Одоо хэрэглэгчдийг хулхидана гэсэн асуудал байхгүй. Нэг удаа хулхидлаа гэхэд дараагийн удаа чадахгүй. Бөөс өрсөн тас хар өнгөтэй юм өлгөчихсөн байхад хэн авах юм. Олон үйлдвэрлэгч байгаа учраас хэрэглэгч нарт ч гэсэн сонголт бий болчихсон. Монголын хэрэглэгчид голж шилээд эхэлчихсэн юм чинь гадаадынх бол яах уу. Сүүлийн үед дэлхийн дахины чиг хандлага 100 хувь ноолууран бүтээгдэхүүн байхаа больж байгаа.
-Яагаад тэр вэ?
-Дэлхийн дулааралтай холбоотой. Дулаараад байгаа учраас аль болох өөр материалтай хольж намар, зуны улиралд өмсөх боломжтойгоор хийж эхэлсэн. Сүүлийн үед гэхэд торготой хольж байна. Торго өөрөө сэрүүхэн, бие наалдаггүй учраас маш тохиромжтой. Ноостой хольж пальтонууд үйлдвэрлэж эхэллээ. Нөгөө талаар 100 хувь ноолууран бүтээгдэхүүн  эсгийрдэг бас үнэтэй тусдаг.

У.Бадамцэцэг


0 Сэтгэгдэл
mundag businessman .. gaihaltai.. bi nooluuran edleld durtai. suuliin helsenuud n ch mash zuv shiidel baina
Хамгийн их уншсан