Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗОГС!Тамхи татаж болохгүй

Монголын 20 хүн тутмын нэг нь тамхи татаж байна гэсэн статистик мэдээ бий. Сүүлийн жилүүдэд манайд архи, тамхины тухай хуульд  цоорхой байснаас ч болсон уу энэ хоёр хорыг хөгшин, залуу, охид, бүсгүйчүүдгүй түгээмэл хэрэглэсээр өнөөдөртэй золгосон. Зөвхөн 2007 онд улсын хэмжээнд 1.6 тэрбум ширхэг тамхи импортоор оруулж ирсэн нь хөгшин залуу, хүүхэд гэлтгүй нийт хүн амдаа хуваахад нэг хүнд 800 ширхэг тамхи ногдож буй гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ бүхнийг хазаарлах үүднээс ирэх сарын 1-нээс Тамхины тухай шинэчлэн найруулсан хуулийг мөрдөнө. Сүүлийн үед ихэнхи албан байгууллага тамхигүй орчин бүрдүүлэх зорилгоор ариун цэврийн болон бусад өрөө тасалгаанд тамхи татуулахгүй шийдвэр гаргаад байгаа.
Гэсэн ч тамхичид байгууллагынхаа үүдэнд  болон хашаан дотроо татах нь жирийн л үзэгдэл. Тэгвэл энэ хуулиар шатахуун түгээх газар болон аж ахуйн нэгжийн гадаад, дотоод орчинд тамхи татахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, үүдэндээ тамхи татах нь дотор татсанаасаа илүү хортой гэж үзсэн аж. Учир нь, агаарын соролтоор цонх болон бусад хэсгээр утаа орж тамхи татдаггүй нэгнийг илүү хордуулдаг байна. Түүнчлэн баар, ресторан, цайны газрын гадаад, дотоод орчинд тамхи татуулахгүй байхаар тусгажээ.
Өнгөрсөн хэдхэн жилийн дотор өсвөр насны охидын дундах тамхидалт эрчимтэй нэмэгдсэн судалгаа бий. Хоёр, гуравхан жилийн өмнө тамхи татаж буй хүн амын дөрөв орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо долоон хувьд хүрсэн аж. Эрүүл мэндийн яамнаас 2005, 2009 онд монголчуудын дундах тамхидалтын талаар нас бүрийнх нь ангиллаар судалгаа хийхэд 15-24 насныхан буюу залуучуудын тамхины хэрэглээ өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн статистик мэдээ гарчээ. Тиймээс орц хонгил, цахилгаан шатнаас эхлээд хүүхдийн тоглоомын талбай, хүрээлэн буй орчинд ч тамхи татахыг хуулиар хоригложээ.
Түүнчлэн 21-ээс доош насныханд болон цахим хуудсаар дамжуулан тамхи худалдаалах, сурталчлахгүй байх юм. Үүгээр зогсохгүй ерөнхий боловсролын сургуулийн байрнаас 500 метр дотор тамхи зарахгүй. Манайд дунд сургуулиудыг тойроод ТҮЦ, хүнсний дэлгүүр хэд алхаад л байх нь элбэг. Тэд ирэх сарын 1-нээс эхлэн тамхи ширхэглэн худалдахгүй. Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын ихэнх хувийг хүүхэд залуус эзэлдэг. Тэднийг тамхины хэрэглээнээс татгалзуулах нь энэ хуулийн бас нэгэн зорилго гэнэ.
Монголын хууль гурав хоног үйлчилдэг гэсэн яриа байдаг. Хэрэв иргэн та хууль баталж л байдаг юм гээд хэрэгжүүлэхээс хойргошоод ажлын байрандаа эсвэл орцон дотроо тамхи татаж байгаад баригдвал 50 хүртэлх мянган төгрөгөөр торгуулах нь. Мэдээж,  тамхи татаж байгааг харсан хүн нь илчлэх аж. Түүнчлэн тамхи татахыг хориглосон олон нийтийн газруудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид хяналт тавихаас гадна нийслэл, аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг дарга нар болон цагдаагийн байгууллагын алба хаагчид  торгууль ногдуулах эрхтэй. Харин албан байгууллагын тухайн удирдлага ажилтнаа тамхи татуулахгүй байх шийдвэр гаргах аж. Мөн тамхи татаж болохгүй гэсэн анхааруулгыг хүн олноор цуглардаг газар наахыг мэргэжилтнүүд сануулж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын удирдлага дотоод журмаараа зохицуулж өгөх нь. Нөгөөтэйгүүр тухайн хувь хүн эрүүл мэндээ хамгаалахын тулд тамхи татдаг нэгэндээ шаардлага тавьдаг болох ёстой болж таарч буй юм.
Дэлхий дахинд худалдаанд  гаргаж байгаа нийт тамхины 40 хувийг манай урд хөрш үйлдвэрлэдэг байна. Тамхи нь хүний тархины хүсэл эрмэлзлэлийг өдөөдөг бүтээгдэхүүн учир хүн нүдээрээ хараад үнэрт нь дурладаг гэсэн судалгаа байдаг.
Өнгөрсөн онд Эрүүл мэндийн яамнаас гаалиар оруулж ирж буй болон үйлдвэрлэж байгаа тамхинд хэчнээн төгрөг зарцуулж буйг судлахад маш том тоо гарсан байна. Үүнийгээ тэд албан ёсоор баталгаажуулсныхаа дараа нийтэд зарлана гэж байна билээ. Ямартай ч импортоор оруулж ирж буй тамхи дотоодын үйлдвэрлэлээс хэд дахин их байгаа тооцоо гарсан. Тамхины хүртээмж их байгаа учраас хүүхэд залуус үүнд донтож байна гэж үзсэн байна. Тиймээс энэ явдлыг хуулиар хумьж өгөх үүднээс Тамхины тухай хуулийг чанд мөрдүүлэх юм байх. Тэгэхээр хүн тамхиа зөвхөн гэртээ татаж болох нь.
Гэтэл зарим хүн баар, ресторанд тамхи татах нь энгийн л үзэгдэл. Олон цаг суувал тамхи татдаг хүн тэсч сууж чадахгүй. Тэнд, энд ч татаж болохгүй гэж хуульд тусгасан юм чинь тамхи татах цэг, хориг тавьсан газарт тавих тэмдэглэгээ, хуулийг таниулж сурталчлах хугацааны талаар тодорхой заасан дүрэм журмаа хурдхан гаргаж таниулж баймаарсан. Ядаж л Финланд шиг олон нийтийн бус задгай газар татах эрхийг нь олгох ёстой юм биш үү. 

С.Заяа

0 Сэтгэгдэл
tegeed yaaj arga hemjee avah yum be, tataad l hayaad l bn shuu dee
gadni xvnig segserch amidrax gesen banzal oxiduud olon bolsonshvvdee esteggvi erliizvvd bas ixsej baigaa xayagdaad mongoldoo irstgeedeg boson
arihnii uildveruudiig horioch hahaha arhiigl tegmeeer bnshde haha
goyo goyo zuvshuurulgui gazar tamhi tataj bg hunii zurgiig avaad niitleed bai. tegeed torgo. torgoson munguniihee 30 huviig zurag avsan hund uguurei. tegvel ene huuli iluu heregjine. ok amjilt
энэ одоо хэний бизнес болчих воо нэг мөсөн архийг хорих хэрэгтэй
za enged gvriged baijde xaxaxaxa
Хамгийн их уншсан