Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАВХАРДСАН ДУГААРТАЙ МАШИНУУДЫГ ШАЛГАЖ ЭХЛЭВ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн  өчигдөр боллоо. Зөвлөлгөөний үеэр нийслэлийн өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаархи мэдээллийг НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын удирдлага өгөв. Сар шинийн баярын үеэр эдгээр байгууллагын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан гэнэ. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт болон гал түймэр, осол аваарын дуудлага буурсан гэдгийг албаныхан онцолсон юм. Түүнчлэн баярын өмнөхөн олны анхаарлыг татсан машины давхардсан  дугаарын асуудлыг ч энэ үеэр хөндсөн. Учир нь, иргэдээс нийслэлийн авто замын хөдөлгөөнд  01-01 УНА, 55-58 УБЗ, 77-79 УБТ, 13-13 УБЗ, 08-08 УНИ, 04-04 УНҮ, 11-12 УБТ, 22-88 УБВ, 58-88 УНҮ, 88-88 УБХ, 00-01 УБС, 22-22 УБЧ, 22-99 УБВ, 75-44 УНЭ гэсэн  давхардсан дугаартай 14 автомашин оролцож байна гэсэн мэдээлэл ирсэн аж. Энэ мэдээллийн дагуу шалгаж эхэлсэн гэдгийг Замын цагдаагийн газрын удирдлага мэдэгдэв.
Харин Нийслэлийн онц­гой байдлын газрынхны мэдээл­лээр өнгөрсөн хугацаанд гал түймрийн 137 удаагийн дуудлага ирснээс 62,8 хувь нь гэр хороололд, 37,2 хувь нь орон сууцанд гарсан га­лын  дуудлага байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  23.1 хувиар буурсан үзүүлэлт гэж Нийслэлийн онцгой байдлын газрын дарга мэдээлэв. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл баярын өдрүүдэд нийслэлийн цагдаа болон Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн  үүргээ сайн биелүүлсэн гэдгийг  онцлоод, түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажил нь үр дүнтэй болсныг тэмдэглэн хэлсэн юм. Гэхдээ нэгдүгээр эгнээг тусгаарласан шонг дайрах нь хэвийн үзэгдэл болж буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлж байв. Энэ талаар тэрээр “Зам тусгаарлагч шон буюу түмбэ дайрах нь хэвийн үзэгдэл болж. Олон сая төгрөгөөр хийсэн зам тусгаарлагч шонгоос өнөөдөр бүтнээсээ эвдэрч, хагарсан нь олон. Тиймээс эгнээ тусгаарлагч шонг дайран замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт торгууль ногдуулах хэрэгтэй” хэмээгээд энэ талаар арга хэмжээ авахыг Замын цагдаагийн газрын даргад үүрэг болгосон юм.  Түүнчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын гадна хаяг, зар сурталчилгааг монгол крилл бичгээр болгох ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан гүйцэтгэхийг ч холбогдох байгууллагын удирдлагад үүрэг болголоо.

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
shon gej baihaar biton hashlagiig hiichiheechdee, francad tegeedl hiichihsen bainaleeshd
Хамгийн их уншсан