Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
“Авлигагүй орон сууц” реалити шоу тун удахгүй

Саяхан Монголын Залуучуудын Холбооноос “Авлигагүй орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр болж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ төсөлд оролцох барилгын компаниудын дунд тендер зарлаж байгаа мэдээлэл цацагдах боллоо. Энэ тендерт оролцох сонирхолтой барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компаниуд хандаж байгаа сураг байна. Учир нь манайд анх удаа авлигагүйгээр орон сууцны үнэ хэрхэн өөрчлөгдөж болохыг телевизийн реалити нэвтрүүлэг зохион байгуулах замаар олон нийтэд харуулах, жишиг тогтоох, тодорхой тооны залуучуудыг хямд орон сууцаар хангах мөн барилгын салбарт шинээр орж ирж байгаа залуу компаниудыг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлж байгаа нь “Авлигагүй орон сууц” төслийн онцлог юм байна. Монголын залуучууд өөрсдөө санаачилаад, хамтран ажиллаж бүтээгээд, залучуудыгаа орон сууцжуулах хөтөлбөрийг эхэлж байгаа нь сайшаалтай юм. Хамгийн гол нь барилга баригдаж байгаа бүхий л үйл явц олны нүдэн дээр ил явагдах учир нэг талаасаа сонирхолтой, нөгөө талаасаа хамгийн бодитой шоу нэвтрүүлэг байх нь ээ. “Авлигагүй орон сууц” төслийг МЗХ Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч хийх бөгөөд харин аль телевизээр цацагдах нь одоогоор нууц байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан