Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Улаанбаатар хотын агаар бохир хэвээрээ л байна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар багагүй хөрөнгө зарж, хэдэн засгийн газар дамжин ярьсаар байгаа ч Улаанбаатар хотын агаар бохир хэвээрээ л байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж Баруун дөрвөн замын орчимд 31 удаа, 13-р хороолол орчимд 30 удаа, Хархорин захын орчимд 28 удаа, 32-ын тойрог орчимд 26 удаа, Офицеруудын ордон орчимд 22 удаа, 1-р хороолол орчимд 15 удаа зөвшөрөгдөх хэмжээнээс давсан байна. Харин  хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 31 удаа, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд тус бүр 30 удаа, Хархорин захын орчимд 29 удаа, Офицеруудын ордон орчимд 25 удаа,  1-р хороолол орчимд 20 удаа хүлцэх хэмжээнээс давжээ. Нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж 32-ын тойрог орчимд 2 удаа, Баруун дөрвөн замын орчимд 1 удаа,  10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам, 32-ын тойрог орчимд тус бүр 30 удаа, 13-р хороолол, Хархорин захын орчимд тус бүр 29 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 25 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.
0 Сэтгэгдэл
Энэ тоонуудаа тэгээд хүн ойлгохоор мэдээлэл болгооч. Нарийн агаарын бохирдлын хэмжэгхүүн мэдэхгүй хүн энийг чинь ойлгохгүй.
Хамгийн их уншсан