Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүлсэн золголт боллоо
“Тийн ялгуулсан” хэмээгч Усан могой жилийн хаврын тэргүүн сарын
шинийн гуравны билэгт сайн өдөр буюу өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга,
нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,
нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчид сар
шинийн золголтоо хийлээ. Энэ жилийн золголтод нийслэлийн удирдлагууд
Улаанбаатар хотыг удирдаж байсан ахмадуудыг анх удаа урьж хүндэтгэл
үзүүллээ. 1965-1971 онд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Д.Цэдэв
гуай ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд ууц
хөндсөн юм. Тэрээр энэ их хүндэтгэлийг үзүүлсэн нийслэлийн
удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлээд анх удаа нийслэлийнхээ
золголтод уригдан оролцож байгаадаа баяртай байгаагаа хэлж, нийслэлийн
албан хаагч нарт сайн сайхны дээдийг хүсэн ерөөлөө. Харин 1971-1990 онд
хотын даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргал гуай, “Та бүхэн шинэ,
шийдэмгий ажлуудыг өрнүүлж , анхдагч болон манлайлж байгааг харахад
таатай байна. Нийслэлийн түүхэнд байгаагүй их төсвийг батлуулан олон жил
хүлээгдэж байсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр
төлөвлөжээ.Тиймээс айлчлан ирсэн Усан могой жил нийслэлийн иргэдэд
өгөөжөө өгсөн сайхан жил байна гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























