“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙВ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 06-08-ны өдрүүдийн биржийн арилжааны хуваарь
27 БАГЦ БУЮУ 172.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АНХ УДАА БАЯЖУУЛСАН СУЛ КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 64 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС, 32 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 19.2 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 32.0 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
МАС-РЕСТЛИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
Ээждээ л очиж золгомоор байна даа
Ердөө хоёрхон хоноод билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн болох нь. Монгол түмний минь ямар сайхан баяр билээ. Хот хөдөөгүй айл хотлоороо цуглан, өвөө эмээ, аав ээжээ хоймортоо залаад амар мэндээ мэдэлцэн хүндлэн золгодог. Энэ л баяраар хүн бүрий монгол хүн гэдгээрээ бахархан монгол дээл хувцасаа өнгө алаглуулан өмсч гоёдог. Амьдралын эрхээр хэдэн жил гадаад оронд сууж ажил хөдөлмөр эрхлээд гэртээ бүү хэл, эх орондоо очиж чадалгүй хүний нутаг, гүний хошуунд цагаан сараа өнгөрөөж байна. Монголчууд минь дэлхийн орон орноор л нэг тарсан, монгол хүнгүй улс гүрэн байхгүй гэдэг ч миний байгаа энэ газар монгол хүн тун цөөн, тэгээд ч миний байгаа хотод бүр ч байхгүй.
Тэгэхээр тэртээ азийн цээжин дэх эх оронд минь хаврын сайхан улирал айлчлан ирж, цагаан сар болох бүрий энүүхэндээ хэд гуравхан бууз хийж идэн “ёстой л өөрөө өөртэйгээ золгон” цагаан сараа тэмдэглэсээр хэдэн жилийг өнгөрөөж байна даа.
Байсхийгээд л гэрээдээ утсаар ярьдаг ч цагаан сарын өглөө ээжтэйгээ утсаар ярьж “золгох” хэчнээн сайхан.
Ах дүү нар минь надаас бусад нь цуглаад л том жижиггүй шуугилдаж, инээд хөөр болоод ирэхийн цагт ээж минь намайгаа ямар их санадаг бол. Тээр жил дээ, хөөрхий аав минь өнгөрөөд өгсөний дараах цагаан сараар гэрийн хоймор эзгүй болчихсон юм шиг л нэг л ханхайгаад байсан даг.
Одоо ч гэсэн том хүү нь ингээд харь оронд байгаад очиж золгож амжихгүй яваад байхад нэг л их аятайхан биш байгаа болов уу. Гэхдээ хүү нь удахгүй эх орондоо, ээждээ удахгүй очиж амрыг тань эрэн золгоно оо.
Ажил төрөл минь болоод, хэд гурван цаас хурааж хуримтлуулаад явж байгаа ч эх орноо, ээжийгээ ямар их санана вэ. Ялангуяа цагаан сараар........
Ээждээ л очиж золгомоор байна даа...........Та нар минь сар шинэдээ амархан сайхан шинэлцгээгээрэй.
unen shuu.eh nutag, torson ger,etseg ehee yamar ih sanadag geech.hezee negen tsagt zorisnoo bieluuleed yavaad ochno doo
нээрээ ээждээ л золгомоор байна даа
cetgel hudulluu nulims garch bna
bur eejiigee sanchlaaa
Цагаан сарын өмнө гадаадаас бичиж байна
Ердөө хоёрхон хоноод билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн болох нь. Монгол түмний минь ямар сайхан баяр билээ. Хот хөдөөгүй айл хотлоороо цуглан, өвөө эмээ, аав ээжээ хоймортоо залаад амар мэндээ мэдэлцэн хүндлэн золгодог. Энэ л баяраар хүн бүрий монгол хүн гэдгээрээ бахархан монгол дээл хувцасаа өнгө алаглуулан өмсч гоёдог. Амьдралын эрхээр хэдэн жил гадаад оронд сууж ажил хөдөлмөр эрхлээд гэртээ бүү хэл, эх орондоо очиж чадалгүй хүний нутаг, гүний хошуунд цагаан сараа өнгөрөөж байна. Монголчууд минь дэлхийн орон орноор л нэг тарсан, монгол хүнгүй улс гүрэн байхгүй гэдэг ч миний байгаа энэ газар монгол хүн тун цөөн, тэгээд ч миний байгаа хотод бүр ч байхгүй.
Тэгэхээр тэртээ азийн цээжин дэх эх оронд минь хаврын сайхан улирал айлчлан ирж, цагаан сар болох бүрий энүүхэндээ хэд гуравхан бууз хийж идэн “ёстой л өөрөө өөртэйгээ золгон” цагаан сараа тэмдэглэсээр хэдэн жилийг өнгөрөөж байна даа.
Байсхийгээд л гэрээдээ утсаар ярьдаг ч цагаан сарын өглөө ээжтэйгээ утсаар ярьж “золгох” хэчнээн сайхан.
Ах дүү нар минь надаас бусад нь цуглаад л том жижиггүй шуугилдаж, инээд хөөр болоод ирэхийн цагт ээж минь намайгаа ямар их санадаг бол. Тээр жил дээ, хөөрхий аав минь өнгөрөөд өгсөний дараах цагаан сараар гэрийн хоймор эзгүй болчихсон юм шиг л нэг л ханхайгаад байсан даг.
Одоо ч гэсэн том хүү нь ингээд харь оронд байгаад очиж золгож амжихгүй яваад байхад нэг л их аятайхан биш байгаа болов уу. Гэхдээ хүү нь удахгүй эх орондоо, ээждээ удахгүй очиж амрыг тань эрэн золгоно оо.
Ажил төрөл минь болоод, хэд гурван цаас хурааж хуримтлуулаад явж байгаа ч эх орноо, ээжийгээ ямар их санана вэ. Ялангуяа цагаан сараар........
Ээждээ л очиж золгомоор байна даа...........Та нар минь сар шинэдээ амархан сайхан шинэлцгээгээрэй.
0 Сэтгэгдэл
2013.02.17
2013.02.15
2013.02.11
2013.02.08