Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Нийслэлийн албан хаагчид малчдадаа туслах уриалгад нэгдлээ

Улсын хэмжээнд 18 аймгийн 91 суманд өвөлжит хүндэрч нутаг дэвсгэрийн 70-аас илүү хувьд нь цасан бүрхүүл тогтож, өвөлжит хүндэрсэн нөхцөл байдал үүсжээ. Ялангуяа Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор зэрэг аймагт байдал илүү хүндэрсэн байна. Өвөлжилт хүндэрсний улмаас өнгөрсөн жилийн эцсээр тоолуулсан 40,4 сая толгой малаас 32700 нь буюу нийт мал сүргийн 0,8 хувь нь хорогдоод байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард иргэд болон, аж ахуйн нэгж байгууллага бүр малчдадаа туслах аян өрнүүлэх уриалгыг гаргасан бөгөөд энэхүү уриалгыг Нийслэлийн Удирдалгын зөвлөлийн ээлжит хуралдаанаас дэмжиж оролцох шийдвэр гаргалаа.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малчин түмэндээ туслах уриалгыг дэмжиж, байгалийн давагдашгүй хүнд нөхцөлийг хохирол багатай даван туулахад нь сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, нийт албан хаагч иргэдэд уриаллаа.
Энэхүү уриалгын дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа байгууллагын албан хаагч, ажилчид сайн дурын үндсэн дээр нэг өдрийн цалингаа малчин түмэндээ тусламж болгон хандивлахаар боллоо гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл