Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТAЧИ ХОТХОНД ТАВТАЙ МОРИЛ

g
Алдрай бяцхан үрсээ баярлуулахыг хүссэн эцэг эхчүүд болон залуучууддаа зориулан 2013 оныг угтан хамгийн сэтгэл булаам өвлийн өвгөн, сүйх тэрэг, долоон одой гэх мэт үлгэрийн баатруудтай “Та Чи хотхон”-ыг Талх Чихэр компани байгуулж байсан. Энэ нь ч олон хүүхдийг баярлуулсан сайхан ажил болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл  өнөөдөр Талх Чихэр компанийн хамт олон 17-р жарны Усан могой жилийн сар шинийн баярт зориулан “ТаЧи хотхон”-ы өнгө аясыг өөрчлөн шинэчилж, хүүхэд залуучууд болон нийт хэрэглэгчиддээ зориулсан Сар шинийн мэндчилгээгээ ийнхүү өргөн барьж байна.

“ТаЧи хотхон”-д Монгол түмэндээ зориулан ерөөл айлдаж буй ТаЧи өвгөн, өхөөрдөм хөөрхөн  хурга, ишиг зэрэг нялх төлөө дагуулсан таван хошуу мал, хот айл зэрэг Монгол ахуйг дүрсэлсэн баримлууд багтжээ.

Талх Чихэр компанийн хамт олон өв уламжлалаа дээдлэн, Цагаан сарын ёс заншлыг залуу үед сурталчлан таниулах зорилгоор шинэчилсэн “ТаЧи хотхон” –ны нээлтийг хийж, "Үндэсний хувцасаараа гоёцгооё" өдөрлөг зохион байгуулж  хамгийн сайхан хувцасласан гэр бүлд сар шинийн тавгийн идээг бэлэглэсэн юм. Мөн эрт дээр үед сар шинээр ул боов бэлэглэдэг байсан уламжлалыг сэргээн хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад Атар хэвийн боовоор бэлэг барилаа.

Мөн “Монгол хүндэтгэлийн өргөө” гэрийг ТаЧи хотхоны хажууд, Голомт хотхоны замын эсрэг талд, Бөхийн өргөөний хойд талбайд, Драгон төвийн урд талбайд тус тус барьж Атар хэвийн боов, Атар иж бүрдэл, Түмэн насан хэвийн боовыг хямдралтай, амталгаатай, урамшуулалтайгаар худалдаалж, хэрэглэгчдэд дөт үйлчилгээг бий болгож байна. Дашрамд дурьдахад, та сар шинийн хэвийн боовоо Талх Чихэр компанийн 98555436, 98111955 дугаарын утсаар захиалах боломжтой.
“Та Чи хотхон”-ны хаяг: СХД, 29-р хороо , Талх Чихэр компанийн урд байрлаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан