Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль сахиулагч С.Энхтөр хууль зөрчсөн үү

Өнөө өглөө фээсбүүк хуудсаа нээтэл Замын цагдаагийн газрын ОНХА-ны дарга, дэд хурандаа С.Энхтөр, “За найзуудаа шударга л байял даа. 1111 унг дугаарын benz, land 570 маркийн автомашинуудыг fb ээр та бүхнээс ирсэн мэдээллийн дагуу шалгасандаа тээ. Шалгалтын явцад benz маркийн автомашины дугаар нь хууль бус, жолооч Хангэрэл нь дуучин гэл үүбүр 3 жолооны үнэмлэхтэй нь тогтоогдсон юмсан. Гэтэл мань хүн дэд хурандаа Энхтөр миний дугаарыг хууль бусаар хурааж авсан тул энэ хүнд арга хэмжээ авч өгнө үү гээд Хууль зүйн яаманд өргөдөл өгөөд одоо би шалгагдаж эхлэх нь ээ. Бусадтай адилхан шударга залуу хүн шиг л бай л даа Хангэрэлээ” гэсэн постыг нийтэлсэн байв. Үүнийг уншаад ёстой Хаазааг “Өөрийгөө од гээд бодчихсон юм. Хуулийг уландаа гишгэлээ” бачуурав. Гэтэл бодит байдал дээрээ хуулийг хууль сахиулагч цагдаагийн мөрдэс зүүж, тангараг өргөсөн С.Энхтөр гэгч зөрчсөн болох нь. Ганц С.Энхтөр ч биш түүнтэй хамтарч энэ хэргийг шалгаж эхэлсэн байцаагчид нь хүртэл хуулийг уландаа гишгэв үү. Хаазааг өөрийг од болчихсон уу айн гэж асуусан дэслэгч Пүрэвдорж шиг харин С.Энхтөр дэд хурандааг тэгж хэлмээр санагдлаа. Бараг л “бацаан” байхаасаа эхлээд зурагтаар гарсныгаа эрхэм дэд хурандаа маань од гэж ундуурсан бололтой. Цахим ертөнцөд ч өөрийн гэсэн байр суурьтай, намайг дэмждэг олон жиргээч, фээсбүүкчид байгаа гэж эндүүрсэн бололтой пост үлдээсэн нь эргээд өөрт нь нүүрээ хийх газаргүй болох вий дээ.
Харин дуучин Хаазийн тайлбарлаж байгаагаар бол 1111 УНГ гэдэг дугаарыг хэдэн жилийн өмнө Авто тээврийн газрын даргад хүсэлт гаргаж авч байж. Тоёота Чейзэр гэдэг машинд зүүж байгаад 2012 оны наймдугаар сард одоогийн унаж байгаа бенз маркийн машинд шилжүүлсэн аж. Үүнийг нь нотлох албан тоотыг Зам тээврийн яамнаас Замын цагдаагийн газарт явуулж, Хазаагийн машины дугаарыг бус, Лексус 570 маркын машины дугаарыг хураан авчирч өгнө үү гэсэн хүсэлт явуулсан байх юм. Гэтэл замын цагдаагийнхан харин энэ албан тоотыг зэрвэл харав уу, санаатайгаар хууль зөрчив үү. Дуучин Хангэрэлийг дуудан байцаасан нь онлайнаар цацагдаж байгаа бичлэгээс тодорхой харагдаж байна. 


Үнэхээр л хуурамчаар улсын дугаар авсан гэж үзээд байгаа юм бол адилхан дугаар зүүсэн нөгөө машины жолоочийг замын цагдаагийнхан яагаад шалгахгүй байгаа юм бэ. Бүхэл бүтэн Зам тээврийн яамнаас бичиг ирж байхад...
Төр засгийн эсрэг тэрсэлдээд байна гэж ойлгох уу, эсвэл яамны бичиг бол зүгээр цаас төдий нэр хүндгүй болчихсон хэрэг үү. Үүнийг юу гэж ойлгох вэ, эрхэм дэд хурандаа С.Энхтөр өө. Та үүнд албан ёсоор тайлбар өгөхгүй юу.
Машины дугаар давхардсан байдалтай байгаа машин дан ганц энэ ч биш. Өнгөрсөн намаржингаа л хуримын ордны гадна талд ижил дугаартай машин зогсч байгааг фээсбүүкчид илрүүлсэн. Мөн 5555 гэсэн дугаартай ижил сэйртэй яг адилхан хоёр бенз зогсож байгаа зургийг цахим ертөнцийн цагдаа нар мөн л илрүүлж байсан.
Тэгвэл яагаад энэ бүхэнд хариуцлага тооцоогүй юм бэ. Олны танил болохоор нь Хаазаагаар оролдож өөрсдийнхөө карьерийг өсгөх гээд байгаа юм уу. Юутай ч олны танил С.Энхтөр та албан ёсны хариулт өгөөрэй.

0 Сэтгэгдэл
Naad Haazaa chin tagnuul tugssun turiin tusgai hun shde kkk odoo gadaadiin hariyaatiin darga . tegeheer 3 unemleh bagadna irgenii unemleh n aygu l bol 10 bga shu haha
BYGD l golognyyd
zahialgiin niitlel
ДАРГА, ЦАГДАА ГЭЛТГҮЙ ШУДАРГА Л БАЙЦГААЯ.ӨӨРСДӨӨ ХУУЛЬ ЖУРМАА САХИХГҮЙ БАЙЖ БУСДЫГ ХҮЧЭЭР САХИУЛНА ГЭВЭЛ НИЙГЭМ, ЦАГ ҮЕДЭЭ ҮЛДЭЭЖ БУЙ ХАР ТОЛБО, ГАЙ ЧИНЬ ШҮҮ.
Ёооё алдаагүй бичиж болохгүй байна уу? Юу ч ойлгохгүй байна.
Бас л дэндүү тойруу бичих юмдаа!
ta nar haazaag umuuruud uhehnee uneheer l tiim bol bas enhturuus bas haritsuulsan medegdel avaad niitleh heregtei shd6. garchig chini harin mair surtei blaa hahaha
Busad saituudaar ter dundaa URLAG.MN saitaar ter 3 unemlehnii talaar bichsen l bna lee shdee. Haazaa unenee huleegeed bichig barimtaa huraalgasan gesen tegehdee 3-n ch yu ve. 1 ni angilal nemuulsen shine ni bsan gesen. Nuguuh ni huuchin ni bsan gesen. Hamgiin gol ni tsagdaa nar ingej huniig deerelhej boldog yumuu.
Ene enhtor ch biluu hen bilee dee ene tsagdaa bainga l hudlaa tv eer garch bdag. Yag yu hiigeed baigaag ni oilgodoggui. Neg l ih yarvaisan hun. Amidral ni zam shigee bolchihson yumuu.
Enhtor baitsaagch haritsaanii huvid deerelhuu toriin albanii dalbaan dor engiin irgediig yos bus buduuleg ugeer daramtalj ajlaa hiideg gej bna lee. Ooriigoo yu geed bodsiim bol do.uridiin erh medel ul bolj shudarga shinleg tsag irseniig serj harj ajil da gej helmeer bna.
Ter 3 joloonii unemlehiig yagaad duridahgui baigaam be
Хамгийн их уншсан