Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Монголын залуучуудын холбооны удирдлагууд Эрчим хүчний дэд сайдтай уулзав

Монголын залуучуудын холбооны зүгээс шинээр хэрэгжүүлж байгаа ажлаа сайдад танилцуулж, хамтран ажиллах боломж бүхий төсөл хөтөлбөрүүдэд дэмжиж ажиллах хүсэлт тавьлаа. “Залуучуудын эко амьдралын хэв маягийг дэмжих “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг олон нийтэд сурталчлах зорилготой баримтат кинонд хамтран ажиллах, “Авлигагүй орон сууц” төслийн эрчим хүч, дулааны асуудлыг шийдвэрлэж өгөх, холбооны дэргэдэх мэргэжлийн чиглэлийн инженерүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан “Залуу инженер” зураг төслийн баг байгуулснаа сайдад танилцуулж Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа залуучуудын зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Д.Доржпүрэв тус холбоотой хамтран ажиллахаа илэрхийлээд салбарын зүгээс залуучуудад хандсан зарим ажлын талаар ярилаа. Яамны зүгээс ШУТИС-д хандан, эрчим хүчний үйлдвэр компанид ажиллаж байгаа залуу ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт явуулах хүсэлт гаргаад байгаа юм. Мөн эрчим хүчний үр ашигтай, шинэ технологийн бүтээл, санаачлага гаргасан залуусыг 2012 оноос эхлэн шалгаруулж, Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн, орон сууцны хөтөлбөр боловсруулан залуучуудыг хамруулахаар төлөвлөсөн зэрэг ажлыг санаачлан хийгээд байна.

Цаашид Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, хэлэлцүүлэг явуулахад МЗХ-ны “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд хамтран ажиллах, салбарын залуучуудын зөвлөл байгуулах асуудалд хамтран ажиллах боломжтойг дэд сайд хэллээ.
0 Сэтгэгдэл
Bi oroltsii bairand orii haha
Yamar goyo yum be zaawal SHUTIS-n oyutnud bh yumu engiin zaluus oroltsoj bolohuu
Zaluusaa ene erchim huchnii asuudliig shiideed ogwol sn bn
amjilt
Хамгийн их уншсан