Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УЛААНБААТАР ХОТЫГ ДОЛООН ЧИГЛЭЛЭЭР ХӨГЖҮҮЛНЭ
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх” -ийг батлах тухай УИХ-ын чуулганы тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүд дэмжжээ. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотыг долоон чиглэлээр хөгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, хүн амын зохисгүй өсөлт, хотын хэт төвлөрлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоо бүрдүүлэх, хотын бүтцийг боловсронгуй болгож, газар ашиглалт, хот төлөвлөлтийн бүсчлэлийг шинэчлэх гэх мэт ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөв. Ингэхдээ улсын төвшинд хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулан, улсын орон зайн хөгжлийг нарийвчлан тодорхойлжээ. Жишээ нь, бүсүүдийн тулгуур төв хотуудыг хөгжүүлэхийн зэрэгцээ стратегийн томоохон орд газар болон аж үйлдвэрийн цогцолборын хөгжлийг дагасан хотуудыг хөгжүүлэхээр тусгав. Түүнчлэн нийслэлийн дагуул хот гэгдэх мөртлөө хаягддаг гэсэн гомдол дагуулдаг алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргийг эрчимтэй хөгжүүлэх бодлогыг хотыг 2020 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд ч тусгажээ. Багануурыг стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн хот, Багахангайг нийслэлийн татваргүй хот, Налайхыг үйлдвэр, суурьшлын хотын чиг үүрэгтэйгээр тус тус хөгжүүлэх гэнэ. Ерөнхийдөө хотын захын хот, тосгодыг хотын хаалга үйлдвэрийн төв, ханган нийлүүлэх, суурьшлын чиг үүрэгтэй хөгжүүлэх аж. Харин шинэ дагуул хот шаардлагатай гэж үзэн Аргалантыг аж үйлдвэр, технологи, ложистикийн хот, шинэ нисэх онгоцны буудлын хот болгохоор болжээ. Гэхдээ дан ганц хотын төлөвлөлт гэлтгүй нийгэм, эдийн засгийн зорилтыг ч тусгасан байна. Тухайлбал, нэг хүнд ногдох ДНБ-ийг 15693 мянган төгрөгт хүргэж, 2010 оныхоос 3.5 дахин нэмэгдүүлэх, орон сууцны хангамжийг 32 хувиас 79 хувьд хүргэн, нэг хүнд ногдох орон сууцны талбайг 13.5 ам.метрт хүргэнэ гэсэн зорилт тавьсан байна.
burhan ta nariig min iveeg. zaluusaa alivaa setgegdel uldeehdee sain saihan ugeer bilegdej bichij baitsgaay.. uchir n chinii ug gazar unahgui harin hureh gazraa hurdeg yum shuu.. tiimees amnii bileg saitai baigaarai .. amjilt husie..
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх” -ийг батлах тухай УИХ-ын чуулганы тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүд дэмжжээ. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотыг долоон чиглэлээр хөгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, хүн амын зохисгүй өсөлт, хотын хэт төвлөрлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоо бүрдүүлэх, хотын бүтцийг боловсронгуй болгож, газар ашиглалт, хот төлөвлөлтийн бүсчлэлийг шинэчлэх гэх мэт ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөв. Ингэхдээ улсын төвшинд хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулан, улсын орон зайн хөгжлийг нарийвчлан тодорхойлжээ. Жишээ нь, бүсүүдийн тулгуур төв хотуудыг хөгжүүлэхийн зэрэгцээ стратегийн томоохон орд газар болон аж үйлдвэрийн цогцолборын хөгжлийг дагасан хотуудыг хөгжүүлэхээр тусгав. Түүнчлэн нийслэлийн дагуул хот гэгдэх мөртлөө хаягддаг гэсэн гомдол дагуулдаг алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргийг эрчимтэй хөгжүүлэх бодлогыг хотыг 2020 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд ч тусгажээ. Багануурыг стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн хот, Багахангайг нийслэлийн татваргүй хот, Налайхыг үйлдвэр, суурьшлын хотын чиг үүрэгтэйгээр тус тус хөгжүүлэх гэнэ. Ерөнхийдөө хотын захын хот, тосгодыг хотын хаалга үйлдвэрийн төв, ханган нийлүүлэх, суурьшлын чиг үүрэгтэй хөгжүүлэх аж. Харин шинэ дагуул хот шаардлагатай гэж үзэн Аргалантыг аж үйлдвэр, технологи, ложистикийн хот, шинэ нисэх онгоцны буудлын хот болгохоор болжээ. Гэхдээ дан ганц хотын төлөвлөлт гэлтгүй нийгэм, эдийн засгийн зорилтыг ч тусгасан байна. Тухайлбал, нэг хүнд ногдох ДНБ-ийг 15693 мянган төгрөгт хүргэж, 2010 оныхоос 3.5 дахин нэмэгдүүлэх, орон сууцны хангамжийг 32 хувиас 79 хувьд хүргэн, нэг хүнд ногдох орон сууцны талбайг 13.5 ам.метрт хүргэнэ гэсэн зорилт тавьсан байна. Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
2013.02.06
























