“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙВ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 06-08-ны өдрүүдийн биржийн арилжааны хуваарь
27 БАГЦ БУЮУ 172.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АНХ УДАА БАЯЖУУЛСАН СУЛ КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 64 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС, 32 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 19.2 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 32.0 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
МАС-РЕСТЛИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
“ТАЛХ ЧИХЭР” КОМПАНИ ISОIЕС 17025:2005 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ИТГЭМЖЛЭЛ АВЛАА

Тус компанийн микробиологийн болон химийн үндсэн хоёр лабораторид мэргэшсэн инженерүүд, ариутгалын багажиллаж, үйлдвэрт орж буй түүхий эд материалаас эхлүүлэн бэлэн бүтээгдэхүүн болох дамжлага тус бүрд тогтмол шинжилдэг бөгөөд хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд хүргэж байна.
Компанийн төвлаборатори нь үйлдвэрлэн гаргаж буй бэлэн бүтээгдэхүүн, тэдгээрт ордог түүхий эд материалын чанар, эрүүл ахуйн хяналтыг хэрэгжүүлдэг бол Химийн лабораторид 10 гаруй нэрийн талх, 30 гаруй нэрийн нарийн боов, бялуу, 10 гаруй нэрийн жигнэмэг, өрмөнцөр, 6 нэрийн чихрэн бүтээгдэхүүнд тус бүр 4-6 үзүүлэлтээр, эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн түүхий эд материалд 3-7 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж чанарын хяналт тавьж байна.
Мөн Микробиологийн лабораторид талх, чихэр, гурилан бүтээгдэхүүний түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, ажилчдын гар хувцаснаас авсан арчдасны дээжинд тус бүр 3-5 үзүүлэлтээр микробиологийн сорилт шинжилгээ явуулж, Талх, Бялуу нарийн боовны үйлдвэрүүдийн доторхи лабораториудад бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад технологийн горимын мөрдөлт, хагас бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналт тавьж ажилладаг.
Стандартчилал, Хэмжил Зүйн Газрын Итгэмжлэлийн хэлтсийн дэргэдэх Хүнс, хүрээлэн буй орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооноос “Сорилтын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” ISО/IЕС 17025:2005олон улсын стандартад нийцүүлэн итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээ авлаа. Ингэснээр “Талх Чихэр” компанийн үйлдвэрлэдэг Атар, Мишээл, Ургац, ТАЧИ болон Органик брэндийн талх, нарийн боовнууд дотоодын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хянагдаж хэрэглэгчдэд хүрч байна.
“ТАЛХ ЧИХЭР” КОМПАНИЙН ДОТООД ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ “СОРИЛТЫН ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” ISО/IЕС 17025:2005 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ИТГЭМЖЛЭЛ АВЛАА

0 Сэтгэгдэл