Зам тээврийн осол гаргаж, хүний амь наса хохироогоод хэргийн газраас зугтсан хүн чанаргүй жолооч нарыг Замын цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр сарын 27-ны 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 9-р хороо Нисэхийн 19-р гудамжинд 52 настай эрэгтэй Э гэгч иргэн зам тээврийн осолд орсон байдалтай олджээ. ГССЗҮТ -ийн эрчимт эмчилгээнд эмчилэгдэж байгаад нэгдүгээр сарын сарын 30 нд нас барсан байна. Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Нацагдорж овогтой Гантулга Киа Пронтер маркийн 64-15 УНН дугаартай автомашинаар дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин санаатайгаар зугтсаныг ЭХБМБХ-ийн ажилтанууд олж тогтоон шалгаж байна.
Мөн энэ сарын 4-ний 05:00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төв Ховд голын гүүр явах замын уулзварт автомашинд дайруулсан байдалтай нас барсан 40-50 насны эмэгтэй хүний цогцос олджээ. Энэ хэргийг 26 настай Э гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Аксиум маркийн 54-48 БӨТ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад хохирогчийг дайрч амь насыг нь хохироогоод осол хэргийн газрыг санаатайгаар орхиж зугтсаныг цаг алдалгүй илрүүлэн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.