Өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнд 11:00 цагаас Зарим намуудыг татан буулгах асуудлаар иргэн С.Батзориг мэдээлэл хийнэ.
12:00 цагаас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын ивээлээр 13 дах жилдээ болох Монголын бүх оюутны эрдмийн чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
Өнөөдөр 11 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд хэвлэлийн хурал зарлалаа. Хуралд МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамба, МАХН-ын ХМОНХА-ны дарга З.Бадамсэд нар оролцож Н.Энхбаяр, өлсгөлөн зарласан ээжүүд болон Удвал сайд нартай холбоотой асуудлуудаар мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчдийг урьж байна.
Хангарьд ордны 14 давхар 13:30 цагаас Улаанбаатар хотын санхүүжилтын тайланг нээлттэй танилцуулна. Энэхүү үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88781218, 325044, 99092568-аас лавлана уу.
2013.01.30-нд Монгол ньюс мэдээллийн төвд 12 цагаас Малчдад туслах аянд нэгдэхийг уриалсан хэвлэлийн хуралтай.
2013 оны 1 сарын 30-ны Лхагва гаригийн 11 цагт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг "Шинэчлэлийн суурь зарчим" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ. Ярилцлага Гадаад харилцааны яаманд болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
МУГЖ Б.Сарантуяа шинэ уран бүтээлийнхээ тухай хэвлэлийнхэнд мэдээлэл хүргэнэ. Эрхэм сэтгүүлчдийг өнөөдөр 12-13:30 цагийн хооронд Орос элчин урд байдлах Чинван Хандоржийн өргөөнд урьж шинэ уран бүтээлийнхээ талаар мэдээлэл өгөх юм байна. Мөн түүний цомгууд онлайнаар худалдаалагдаж эхэлсэн байна.