Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДӨЛ” ЗУУХ ДЭЛБЭРЧ НЭГ АЙЛ ОРОХ ОРОНГҮЙ БОЛЖЭЭ

Т.Баттунгалаг хэдхэн өдрийн өмнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн долдугаар хороонд айлын хашаа түрээслэн гэрээ бариад, бага насны дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг байв. Гэвч нэгдүгээр сарын 24-ний өдөр золгүй явдал тохиолдож, гэрт нь гал гарч дөрвөн хүүхэдтэйгээ орох оронгүй болсон байна. Энэ талаараа тэрээр “Нөхөр маань 2008 онд бөөрний дутагдалаар нас барьсан. Тэгээд л дөрвөн хүүхэдтэйгээ үлдсэн дээ. Хүүхдүүдийн маань хамгийн бага нь хоёр ой өнгөрч байгаа. Аавыгаа нас барахад гэдсэнд үлдсэн юм. Мөн 4, 8, 14 насны хүүхдүүдтэй. Газар байхгүй учраас айлын хашаанд гэрээ гуйж бариад амьдарч байсан юм. Дөрвөн хүүхдээ хүнээс дутуу явуулахгүйн тулд хоёр бага хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд ажилд орсон юм. Сургуулийн амралт эхэлчихсэн болохоор хоёр том хүүхэд маань манай нэг дүүтэй тэр өдөр гэртээ үлдсэн. Өдөр 15 цагийн үед утсаар ярихад боорцог хийж байна гэсэн юм. Тэгээд удалгүй, 10 минут орчимын дараа залгаад гэрт гал гараад байна гэсэн.
Би сандраад л дүүдээ “Ямар ч байсан хоёр дүүгээ аваад гар” гэсэн.
Гал команд ирэхэд аль хэдий нь шатаад дуусчихсан байсан гэсэн. Харин аз болоход хажуу айл руу гал ороогүй байна лээ. Бас гал командын ажилтнууд “Танай хүүхдүүд гэрээсээ зэрэг гарсан байна. Хэрэв цуварч гарсан бол түлэгдэх, бүр муугаар бодоход амь насаа алдах байлаа” гэснийг нь сонсоод их баярласан. Гэрийнхээ шатсан буурийг хараад дөрвөн хүүхдээ харах хамгийн хэцүү” хэмээн ярьсан юм. Агаарын бохирдолыг бууруулах төслийн шугамаар тараагдсан “Дөл” зуухан дээр боорцог хайрч байгаад санамсаргүй тос тусаасан нь гал гарах нөхцөл болжээ. Хүчин чадал ихтэй учраас тэр дороо гал авалцаж эхэлсэн байна. Т.Баттунгалаг “Түлшээ хэмнэх гэж төслийн зуух авсан ч, хэмнэхээсээ их гарз гарлаа. Их түлш ордог ч гэсэн хуучин зуухтайгаа байсан бол гэж бодоод л байна” хэмээн ярилаа. Иргэдийн түлшинд зарцуулах зарлагыг багасгаж, утааг бууруулах оролдлого хийж байгаа ч, ингэж өрх гэрийг золиослохгүй байвал яасан юм бэ...
Тэрээр одоогоор дөрвөн хүүхэдтэйгээ таньдаг айлуудаараа хоноглож байна. Хүүхдүүд нь өмссөн хувцастайгаа л үлджээ. Гэрээс нь бүрэн бүтэн юу ч үлдээгүй. Бас өөрийнхөө иргэний үнэмлэхийг биедээ авч явсан учраас түүнээс өөр бичиг баримтгүй хоцорчээ. Онцгой байдлын ерөнхий газраас галын зэрэглэл өнөөдөр тогтоож, албан бичиг хийж өгөх гэнэ. Тэгснээр бичиг баримтаа хөөцөлдөөд авч болох аж.
Т.Баттунгалаг Хан-Уул дүүргийн засаг даргад хандсан ч, гэр хүссэн ч 198 айлын гэр хүссэн өргөдлийг шийдээгүй байгаа болохоор тийм амархан шийдэж өгч чадахгүй гэсэн хариу өгчээ. МУЗН, Дэлхийн зөн олон улсын байгууллага гээд олон газар хандсан ч тэд хувцас хэрэглэл, хүнсний зүйлээс өөрөөр туслах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Т.Баттунгалагын өмнө амьдарч байсан гэрийг Дэлхийн зөн олон улсын байгууллагаас өгсөн учраас энэ удаа мөн л тийм амар өгөхгүй гэсэн гэнэ.
Гэр шатах үед хоёр бага хүү нь цэцэрлэгтээ явчихсан байсан учраас ээжээсээ байн байн “Манай гэр хааччихсан юм бэ, гэртээ харья” гэж нэхдэг бас хоёр том охиных нь сургууль удахгүй орох учраас нэн түрүүнд гэр оронтой болох хүсэлтэй байгаа юм.
“Өөрөө дунд сургуулийн боловсролтой болохоор хүүхдүүдийнхээ боловсролд их анхаардаг. Хамгийн том охин маань 75 дугаар сургуулийн сонгоны ангид сурдаг. Бага охин маань ч гэсэн тэнд сурдаг. Хүүхдүүдийнхээ хичээлийг эхлэхээс өмнө л гэртэй болчихмоор байна. Тэгвэл ядаж тайван амар хичээлээ хийнэ шүү дээ”  хэмээн ярих энэ эмэгтэйд Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад хэргийн сайд Лу.Болд нараас дэмжлэг хүссэн юм.

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Тиймээ энэ үнэн энэ пийшингээс олон айл орон оронгүй болж байгаа тэгээд л танайх буруу түлсэн байна гэдэг юм билээ.шал дэмий амшигтай хүчтэй бууддаг зуухан галаар буудаад л асаад аймаар гэр оронгүй болий гэвэл л аваарай харин дараа нь 50004433 50008811 ерөөсөө авдаггүй.
ЭНЭ МУУ ШҮҮ
Hezeenii medee vm be? 2008 ond jiremsen baisn bol odo dor hayj 4nastai baih estoi bishuu? Medee ni unench vmuu ugui vu ged ergelzee torchihloo
yamarch hecuumdee ydahad yar gegcheer, DOL zuuhandaa bish bh gj bodoj bnmedeej huchtei zuuh gehde caanasaa sanuulga ntr ogson bsn blgui de.ern huuhdudee orhih ued hamagui gal us toktoi holbootibyuch hij bolku gedegiigl sain sanuulah heregtei, mgld iim zolgui bdalar hichenen hunii huuhediin ami nas bertej gemtej ersdej bnaa! mgld huuhediin tuhai huuli garah cag bolood bnshde, cecerleg odor onjuuleh iheer barimaar ym teged hungululttei ch ymuu ulsiin demjlegtei huuhedign blgadag bmaar bid huuhedee gertee uldehes unen aij bn.oron suuc ch bai gerch bai gai n irvel yuchguil uldene goln huuhediin ami!!!! humuusee huuhede yaaj iigeed huntei uldee, uldeeh uldeehtei hamagui ymand gar hurch bolohguig sain sanuuljdaldhiih btuumjleh g,m arga hemjee avch bmaar bnaa!!!!
Хамгийн их уншсан