Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЛСЫН БАЙЦААГЧИЙН СУУДАЛ ЭЗГҮЙРЧ АЖИЛ ЦАЛГАРДАВ

Мэргэжлын хяналтын бай­гуул­лагыг шалгах, торгохоос өөр ажил хийдэггүй хэмээн хатуухан шүүмжилдэг. Гэвч өнөөг хүртэл тус байгууллагын даргыг томилохгүй байгаа нь тус газрыг татан буугдах нь гэсэн хардлагыг төрүүлээд байгаа. Тэгвэл энэ асуудлыг цэгцлэх, гарч байгаа алдаа дутагдал, цаашид хийх ажлын талаар өчигдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын удир­дах ажилтны зөвлөлгөөнөөр хэлэлцлээ.Зөвлөлгөөнд орон нутаг, хилийн боомтын мэргэжлийн хяналтын газрын дарга нарын төлөөл ирж санал бодлоо Шадар сайд Д.Тэрбишдагвад илэрхийлсэн. Харин сайд Д.Тэрбишдагва “Мэргэжлийн хяналтын байгууллага цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуу­лахын тулд зайлшгүй шинэчлэл хийх хэрэгтэй болсон нь харагдаж байна. Иргэдэд чиг­лэсэн үйлчилгээний бай­­гууллага гэдэг үндсэн ойл­гол­тыг ягштал баримталж дотроо байгаа хүнд суртал, хяналт шалгалт давхарддаг, албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэж иргэдэд дарамт учруулдаг, ажил цалгардуулдаг олон асуудал байсаар. Энэ байгууллага өнөөдөр зөвхөн хянадаг, шалгадаг, торгодог биш урьдчилан сануулдаг, заавар зөвлөгөө өгдөг, соён гэгээрүүлдэг байгууллага байх ёстой. Харин хууль бус үйлдлийг нь сануулсаар байхад удаа дараа давтаад байвал авах ёстой арга хэмжээгээ хуулийн дагуу авч чаддаг тийм л шударга, бас хүнлэг системд шилжих хэрэгтэй байна” гэдгийг онцолсон.
Үүнээс  гадна тус газрын хилийн боомтыг гаалийн байгууллагатай нэгтгэх нь гэсэн яриад ч гараад байсан. Харин үүнийг байцаагчид эрс эсэргүүцэж байлаа. Учир нь, гаалын байгууллага татварынх, мэргэжлийн хяналт хяналтын байгууллага. Ингэж татвар, хяналтын байгууллагыг нэгт­гэх нь буруу гэж байв. Зөвлөлгөөний үеэр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Мирахан мэргэжлийн хяналтыг үр дүнгүй ажиллаж байна, хэдэн төгрөгөөр л торгодог гэсэн муу нэр зүүгээд байгаа. Тэгвэл байгууллагынхаа дэргэд хэрэг бүртгэдэг алба байгуулъя. Хөнгөн гэмт хэргүүдийг нь шийдээд шүүх рүү шилжүүлдэг систем байвал үр дүнгээ өгөх байх. Одоогийн байдлаар бид үүргийнхээ дагуу хэдэн төгрөгөөр торгодог гэмт хэргийн шинжтэй байвал хуу­лийн байгууллагад шилжүүл­дэг. Хуулийн байгуул­лага дээр очоод алга болдог ийм механизмтэй болчихлоо гэв.

Зөвлөлгөөний үеэр Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Н.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Мэргэжлийн хяналтын байгууллагыг торгохоос өөр ажил хийдэггүй гэдэг. Байцаагч нарын ажлыг үр дүнтэй болгохын тулд ямар журам, зохицуулалт хэрэгтэй вэ?
-Би олон жил энэ салбарт ажиллаж сайн, муу нэрийг зүүж явлаа. Бүтцэд анхаарч өгөөсэй гэдгийг хэлмээр байна. Аливаа юм хөлнөөсөө эхэлдэг. Тэгэхээр сумдад ялангуяа байгаль орчинд хяналтын байцаагч зайлшгүй хэрэгтэй. Бид байгуулагдсан арван жилийнхээ түүхэнд сумынхаа байцаагч нарыг өөрсдөө томилоод, цалинжуулж чадаагүй. Тэрнээс болоод магадгүй бидний ажлын үр дүн муу гэж нийгэмд ойлгогдсон байх.
-Улсын байцаагчийг томилохгүй байгаад ямар бодолтой байна вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагыг тарах гэж байгаа гэсэн ойлголт нийтэд тарсан. Энэ нь, ажил хийхэд бэрхшээлтэй байна. Иргэдээс гадна төрийн байгууллагууд хүртэл тэгж ойлгочихсон. Яг үнэнийг хэлэхэд улсын хэмжээнд байгаа 1200-гаад байцаагч хүлээлтийн байдалд орсон. Энэ байгууллагад ололт ч их бий мөн дутагдал ч байгаа.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан