Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Баянгол дүүрэг утаагүй бүс болно
Баянгол дүүрэгт түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэрийг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар гаргасан. Гэхдээ энэ шийдвэр шинэ алхам бус. Өнгөрсөн жил тус дүүргийг түүхий нүүрс бус хагас коксжсон боловсруулсан нүүрс түлэх шийдвэр гаргаж байсан юм. Гэвч хариуцлагагүй албан тушаалтнуудын буруугаас үүдэн тус дүүргийн гэр хорооллын есөн хорооний иргэд өнөөг болтол түүхий нүүрс түлж байсан юм. Шалтгаан нь тендер оройтож зарлагдсан, тээвэрлэх ажил гацсан гэх. Баянгол дүүргийн тухайд гэр хороолол хариуцангуй багатай. Дүүргийн хэмжээнд есөн хорооны 12461 өрх амьдардаг гэсэн судалгаа байдаг байна. Харин дүүргийн шинэ удирдлагууд энэ ажлыг эрчимжүүлэх үүднээс эрчим хүчний хэмнэлттэй, бүрэн шаталттай зуухны бүсэд дээрх айлуудыг бүрэн хамрууллаа. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэг цаашид хагас коксжсон боловсруулсан түлш хэрэглэхээс гадна эрчим хүчний хэмнэлттэй, бүрэн шаталттай зуухны хосолмол бүс боллоо гэсэн үг. Энэ хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар санаачлан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын албатай хамтран нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөлөө. Энэ өдөр эрчим хүчний хэмнэлттэй бүрэн шаталттай зуухыг худалдах, хэрхэн ашиглах, мөн цаашлаад энэ нь агаарын бохирдлыг бууруулахад ямар ач тустай талаар иргэдэд мэдээлэл хүргэх юм. Өнөөдрийн байдлаар тус бүрийн үнэ нь 400-500 төгрөгийн үнэтэй 12 мянга гаруй зуухыг тараахад бэлэн болоод байгаа гэнэ. Гэхдээ зуухыг үйлдвэрийн үнээр бус 30-70 мянган төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл