Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРУУДЫГ БУУЛГАХ ЭСЭХИЙГ НИТХ ШИЙДНЭ

Нийслэлийн өнгө үзэмжийг гундааж буй рекламны самбаруудыг цэгцлэхээр болсон. Энэ талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Э.Даваахатанаас тодрууллаа.

-Эмх замбараагүй самбаруудыг цэгцэлж, нэг стандарттай болгоно гэсэн. Буулгах шаардлагатай хэдэн самбар байна вэ?

-Зайлшгүй буулгах шаардлагатай 1000 гаруй самбар бий. Таван жилийн өмнө рекламны самбар байрлуулж байхад зам нарийн байсан бол одоо өргөн болсон. Ингээд ирэхээр замын хөдөлгөөнд саад болж, харагдах орчинг хязгаарлах болсон. Иймээс мэргэжлийн байгууллагуудтай хамтарч эдгээр самбарыг цэгцлэх нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгэхээр цаашдаа шинэ гарсан журмын дагуу буулгах шаардлагатай ч нь буулгаж хаана ямар самбар байх  гэсэн төлөвлөгөө гаргаад явна.
-Буулгах шаардлагатай гэдгийг нь хаанаас гаргаж өгсөн юм бэ. Хэзээ эхлэх вэ?
-ЗЦГ, МХЕГ, Замын хөдөлгөөний удирдах газраас буулгах шаардлагатай 1000 гаруй самбарын мэдээллийг ирүүлээд байгаа. Гэхдээ бид шинэ журамд нийцэж байгаа эсэхээс шалтгаалан буулгах эсэхээ шийднэ.
-Шинэ журмаар ямар стандарт мөрдөгдөх бол?
-Зам, гудамж талбайд самбар тэдэн метрийн зайтай байх ёстой, нэг гудамжинд тэдэн самбар байх ёстой гэсэн норм журмыг Улаанбаатар хотын ерөнхий төвлөгөөний газраас шинэчлэн гаргаж байгаа. Шинэчилсэн журмаар Энхтайваны өргөн чөлөөний гудамжинд самбар хоорондын зай нь 150 метр байна гэж тодорхойлж өгнө. Одоо бол нэг гудамжинд өнгө алагласан баахан самбарууд байна л даа. Тиймээс нэг гудамж руу ороход рекламны самбарууд нэгэн жигд харагдах байдлаар цэгцэлнэ.
-1000 гаруй самбарыг буулгана гэхээр эзэмшиж байгаа компаниудын зүгээс  эсэргүүцэлтэй тулгарах байх. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Компаниудын зүгээс эзэмшил самбарыг нь буулгана гэхээр дургүйцэж байгаа. Гэхдээ НИТХ-аар энэ талаархи асуудлыг цэгцэлсэн журмыг хэлэлцээд баталбал хүн бүр дагаж мөрдөх ёстой. Журмын нөхцөл таалагдахгүй бол гэрээгээ нь дуусгавар болгох эрх нь бий.  
-Хот самбарыг дангаараа эзэмшихээр улайрч байна хэмээн шүүмжлэх нэгэн ч байна. Энэ тухайд?
-Нийслэлээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өндөр түвшинд авч явъя гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд хот бүр самбарыг өөрийн мэдэлд байлгана гэвэл хувийн хэвшил рүү дэндүү орсон болно. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар өгнө.
-Татварт нь ямар өөрчлөлт орох вэ?
-Төлбөрийн хэмжээнээс шалтгаалаад нэлээд өөрчлөлт орно. Гэхдээ шинэ шийдлээр технологийн өндөр түвшинд олон улсын стандартад нийцүүлэн хийсэн самбар байвал төлбөрийн уян хатан нөхцөл үзүүлнэ. Өнөөдрийг хүртэл гудамжны рекламны самбарууд ямар ч төлөвлөлтгүй явж ирсэн

Б.Мишээл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан