Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Д.БАТХУЯГ, Б.ДАВААЦОГТ НАРЫГ ШҮҮНЭ
Баянгол дүүргийн шүүх өнөөдөр АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал Н.Жаргалсайхан нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хэлэлцэнэ.
Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 120 орчим тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон, бусдад шилжүүлсэн гэж буруутгаж байгаа. Тус дүүргийн шүүх 14 хоногийн өмнө энэ хэргийг хэлэлцэх гэтэл шүүгдэгч Б.Даваацогтын өмгөөлөгч ирээгүйгээс шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
АТГ-ынхан мөрдөн байцаалтын явцад тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, компаниудыг ч шалгасан. Тухайлбал, “Саусгоби Сэндс” компани л гэхэд таван тусгай зөвшөөрөл авсан байж. АМГ-ын мэргэжилтнүүд тус компанийн ашиглалтын хугацаа дууссан таван тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргажээ. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг таван тусгай зөвшөөрлийн дөрвийг нь цуцлалгүй, эрхийг нь сэргээсэн бол үлдсэн нэгийг нь Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогтод үүрэг өгч, “Зэлэм” компанид шилжүүлсэн аж. Тус компанийн захирал Н.Жаргалсайхан Д.Батхуягийн дотны найз юм байна.
“Зэлэм” компанид шилжүүлсэн тусгай зөвшөөрөл 5261 улсын бүртгэлийн дугаартай, 72000 гектар талбайтай, 42 сая тонн нүүрсний нөөцтэй ордынх байжээ.
Баянгол дүүргийн шүүх өнөөдөр АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал Н.Жаргалсайхан нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хэлэлцэнэ. Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 120 орчим тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон, бусдад шилжүүлсэн гэж буруутгаж байгаа. Тус дүүргийн шүүх 14 хоногийн өмнө энэ хэргийг хэлэлцэх гэтэл шүүгдэгч Б.Даваацогтын өмгөөлөгч ирээгүйгээс шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
АТГ-ынхан мөрдөн байцаалтын явцад тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, компаниудыг ч шалгасан. Тухайлбал, “Саусгоби Сэндс” компани л гэхэд таван тусгай зөвшөөрөл авсан байж. АМГ-ын мэргэжилтнүүд тус компанийн ашиглалтын хугацаа дууссан таван тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргажээ. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг таван тусгай зөвшөөрлийн дөрвийг нь цуцлалгүй, эрхийг нь сэргээсэн бол үлдсэн нэгийг нь Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогтод үүрэг өгч, “Зэлэм” компанид шилжүүлсэн аж. Тус компанийн захирал Н.Жаргалсайхан Д.Батхуягийн дотны найз юм байна.
“Зэлэм” компанид шилжүүлсэн тусгай зөвшөөрөл 5261 улсын бүртгэлийн дугаартай, 72000 гектар талбайтай, 42 сая тонн нүүрсний нөөцтэй ордынх байжээ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
























