Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цагаан сарын баярын өдрүүдэд үүсэх замын ачаалал, иргэдийн хэт төвлөрөлтийг сааруулах зорилгоор сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамжийг гаргасан. Уг захирамжийн хүрээнд маргааш өглөөний 10 цагаас оройн 20 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын бүсэд автомашины улсын дугаар нь тэгш оронгоор төгссөн автомашинтай иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Замын хөдөлгөөний  энэ түр зохицуулалттай холбоотойгоор замын цагдаагийн газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж замын хөдөлгөөнийг зохицуулахаас гадна захирамжийн биелэлтийг хянана . Уг захирамжийг зөрчсөн иргэдийг захиргааны тухай хуульд зааснаар арга хэмжээ авах юм. Хэрвээ таны автомашины улсын дугаар тэгш оронгоор төгссөн бол өнөөдөр замын хөдөлгөөнд оролцохгүй гэдгийг сануулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
mal
yum bichij bolohgui yamar teneg yum ve
Хамгийн их уншсан