Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
АЗЗА-ын компаниудын ажлыг дүгнэлээ
Зам, тээврийн сайд А.Гансүх болон Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон нар өчигдөр авто замын засвар арчлалт хариуцсан төрийн өмчит болон хувийн компаниудын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Сайд А.Гансүх “Энэ жил зургаан аймгийг цаашлаад 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын их ажил өрнөнө. Тиймээс бүтээн байгуулалтын томоохон ажлыг нугалахад гар бие оролцох та бүхэнд салбарын яам болон Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар саналаа хэл. Яамны хувьд энэ жилээс та бүхний ажлын хариуцлагыг өндөржүүлж байгаа. Гэхдээ ажиллах нөхцөлөөр нь хангаагүй байж, өндөр шаардлага тавина гэдэг өрөөсгөл. Тиймээс ажиллах боломжоор хангахын тулд тулгамдаад байгаа асуудлыг чинь шийдэж өгнө” гэлээ.
Авто замын засвар арчлалтын компанийн удирдлагууд нэг км замын засвар арчлалтын үнэлгээ хямд байгаагийн зэрэгцээ техник технологийн хүчин чадал, хүрэлцээ муу, хоцрогдсон байдаг талаархи зовлонгоо тоочиж байлаа.
23 авто замын арчлалтын компанийн удирдлагууд оролцсон уг уулзалтаар өнгөрсөн 2012 онд Зам, тээврийн яамтай байгуулсан олон улсын болон улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлын гэрээг дүгнэсэн юм.
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа “Бид өнгөрсөнтэйгөө зууралдах бус маргаашийн төлөө урагшаа харж ажиллах ёстой. Тиймээс 2013 онд та бүхэнтэй байгуулах гэрээ буюу тоглоомын дүрэм тодорхой баймаар байна” гэв.
Тухайлбал, гэрээг дүгнэхдээ бүс нутгийн онцлогийг харгалзан үздэг үнэлэмж байх ёстой. Хур тунадас их ордог аймгийг говийн аймгуудтай нэгэн ижил шалгуураар дүгнэвэл өрөөсгөл болно гэх зэргээс эхлээд гэрээг тодорхой болгох тал дээр анхаарлаа хандуулж, ажил хэрэгч, санаачилгатай байхыг Зам, тээврийн яамны мэргэжилтнүүд болон, компанийн удирдлагуудад үүрэг өгсөн юм.
Авто замын засвар арчлалтын компанийн удирдлагууд засвар авахгүй байгаа авто замын жагсаалтыг гаргах, осол зөрчил байнга гардаг авто замын хар цэгийг мэдээлэх, замын мэдээлэх тэмдгийг улсын болон орон нутгийн замд тавих зэрэг асуудалд ажил хэрэгч саналыг хоёрдугаар сарын 15-ны дотор салбарын яаманд ирүүлэхээр боллоо.
Зам, тээврийн сайд А.Гансүх болон Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон нар өчигдөр авто замын засвар арчлалт хариуцсан төрийн өмчит болон хувийн компаниудын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Сайд А.Гансүх “Энэ жил зургаан аймгийг цаашлаад 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын их ажил өрнөнө. Тиймээс бүтээн байгуулалтын томоохон ажлыг нугалахад гар бие оролцох та бүхэнд салбарын яам болон Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар саналаа хэл. Яамны хувьд энэ жилээс та бүхний ажлын хариуцлагыг өндөржүүлж байгаа. Гэхдээ ажиллах нөхцөлөөр нь хангаагүй байж, өндөр шаардлага тавина гэдэг өрөөсгөл. Тиймээс ажиллах боломжоор хангахын тулд тулгамдаад байгаа асуудлыг чинь шийдэж өгнө” гэлээ. Авто замын засвар арчлалтын компанийн удирдлагууд нэг км замын засвар арчлалтын үнэлгээ хямд байгаагийн зэрэгцээ техник технологийн хүчин чадал, хүрэлцээ муу, хоцрогдсон байдаг талаархи зовлонгоо тоочиж байлаа.

0 Сэтгэгдэл