Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор хотын Засаг дарга Э.Бат-Үүл бас нэгэн сонирхолтой захирамж гаргажээ. Энэ нь амралтын өдрүүдэд тэгш, сондгой тоогоор төгссөнөөс хамаараад дугаарын хязгаарлалт хийх болсон байна. Тухайлбал, тэгш тоогоор төгссөн машин энэ сарын 26, ирэх сарын 2-ны бямба гаригт явахгүй бол энэ сарын 27, ирэх сарын гуравны ням гаригт сондгой тоогоор төгссөн машин замын хөдөлгөөнд оролцох эрхгүй болжээ. Мөн томоохон худалдааны төвүүдийн чиглэлд 50 гаруй автобус нэмж гаргахаар болсон байна. Ингэснээр машины тоо буурч, иргэд автобусаар үйлчилэхэд амар болно гэж үзэж буй аж. Тэрчэн замын ачааллыг бууруулах зорилгоор зарим замын эгнээний тоог нэмэх гэнэ. Баруун 4 зам, Бөмбөгөр, 32-ын тойрог зэрэг замын хөдөлгөөний эгнээг нэмэх юм байна.