Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан сарын ургийн баяр болгоё гэв үү, хүүхнүүд


Билгийн улирлын цагаан сар өдөр өдрөөр ойртож хэн хүний сэтгэлийг гэгэлзүүлж эхэллээ. Яг л европын зул сар дөхөөд ирдэг шиг, хөөрхий хөгшид ууц шүүсээ яахав, идээ боовоо хэрхэх вэ, өнөөх хүү бэрдээ юу бэлэглэх билээ хэмээн тархиа гашилгаж тэнгэрт хадсан үнэтэй энэ бүхнийг харан гол харлан явна.
УИХ-ын эмэгтэй гишүүд цагаан сарыг ургийн баяр болгоё хэмээн уриалга гаргав. Угаасаа нэг их шинэ зүйл биш ч үүнийг хоёр гараа өргөн дэмжмээр байна санж. Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэнд цаг улирал дулааран ирж байгаа цагийн дохио наранд хүн бүрий таньдаг мэддэг айл бүрээрээ орох гэж хөл хөдөлгөөн болохгүй юмсан.

Өвгөд хөгшид нь гэрийнхээ хоймор налайж үр хүүхэд, ач зээ нар нь цугларан хангирч байгаа оныхоо ажил төрлийг ярилцаж, ирэх жилийн өнгө, үйл бүтээлээ хэлэлцэн гэр хотлоороо, ахан дүүс дундаа тэмдэглэх юмсан.
Тэгээд ахас ихэс нь хүүхэд дүү нартаа гарын бэлэг өгдөг, ач үрс нь өвгөд өтгөсөө дээдэлдэг ёсыг бодож хэвийн боов, амттан төдий, арай ахивал үндэснийхээ үйлдвэрийн чанартай, хямд төсөр, эдэлгээ даах зүйл бэлэглэдэг байвал хэчнээн сайхан.

Тэгээд ч  ахан дүүсээрээ цугларан амар мэндээ мэдэхийн төлөөнөө үүнээс ч дутахгүй, түүнээс хоцрохгүй хэмээн заавал бүтэн шүүс, ууц тэргүүтэн тавих гэж хөл хөөрцөг бололгүй бэл бэнчиндээ тааруулж, даруухан тэгэхдээ хүндэтгэлтэйгээр идээ шүүс зэхсэн байхад “Манай өвөө ингэсэн байна билээ, Аав минь арай ч дээ” гээд байх хүн нэг л их гарахгүй болов уу.
тэгтлээ их гадна дотнын хүн хөлхөөд байхгүй бол “Өө тэднийх чинь ууц тавиагүй байна билээ, эднийх чинь ийм байсан” гээд байх нь юу л бол.

Ер нь нэгэн хэсэг манайхан билгийн улирлын цагаан сарын шинийн нэгнийг хэн нэгэндээ бэл бэнчингээ харуулах өдөр хэмээн сэтгэж бие биеэсээ өрсөлдөх, хэн нь тарган ууц тавьсан, хэн хэдэн үе идээ өрсөн, хэн ноолууран дээлтэй, алтан нуухтай хөөрөг, алтаар зүү ороосон том даалинтайгаа харуулах гэж зүтгэж байсан нь олон хүн, айл өрхийг хөлдөө чирч ирсэн гашуун түүх бий.
Энэ нь бүр даамжирч гэрээ барьцаанд тавин цагаан сараа тэмдэглэсэн гэсэн явган яриа хүртэл гарч байлаа. Гэрээ зарах нь ч юу юм гэхдээ л өр зээл тавьж байсан нь нууц биш.

Ер ядуу тарчигтаа ч биш, харамч нарийндаа ч биш, угаасаа эрт үеэс ураг төрлөөрөө уулзалдаж, бага балчруудаа мэдэж авдаг, төрөл төрөгсдөө таньж мэддэг энэ баярыг нэгэн хэсэг хааж, хориглож ирсэн нь ийм байдалд хүргэсэн гэхэд буруудахгүй. Хуримтлуулсан ус далангаа зад авдаг шиг л хуулиар далайлган хорьж цагдаж  байсан нь тавигдахаар нэгэн хэсэг ийн сонирхож шохоорхон хэт сүржигнэсэн нь одоо ард хоцрох болж байх шив.

Өмнө нь бэлэг өгөхгүй байя, архи дарсгүй байя хэмээн өчнөөн ярьсан. Монголын уран сайхны “Тэмцэл” кинон дээр “хэн ч өгч, авч сурсан самбай шүү дээ” гэдэг шиг өвгөд өтгөс нь хүүхэд багачуулынхаа нүдэнд амттан идээнийхээ дээжээс “хавчуулдаг”, ач үрс нь ахас ихсээ хүндэтгэн гарыг нь цайлгадаг, идээний дээжээ хундагалдаг ёсыг хэн хэзээ халж дүлий дүмбэ оргиод сууж байх юм бэ.
Харин хэн хүнгүй шинэлэн, хаа хамаагүй хэсч, айл бүрээр орж золгодгоо болиод төрийн эмэгтэй түшээдийнхээ гаргасан энэ сайхан санаачилгыг дэмжээд, хэрэгжүүлээд  гэр бүл, ахан дүүсийнхээ хүрээнд болох чинээгээрээ ёслон тэмдэглэдэг болбол сайхансан.

Идээ цайныхаа дээжийг ч өрж ширээ дүүрэн сууцгаая, айл хотол, ахан дүүсийнхээ дунд ургийн баяр болгон тэмдэглэе, тэдэндээ ч өгдөг бэлэг сэлтээ өгч гар цайлгая, сар жилээ сайхан төв даруухан тэмдэглэе.
Би л лавтай орсон,  очсон ойр төрлийнхөө хэнийхийг ч бай, ахмад настан, дүү бага насныхыг нь ч бай, ууц тавьсан юм уу, хэдэн үе боов өрж вэ, ямар бэлэг өгч байна вэ хэмээн бодохгүй ээ. Жилдээ нэгэнтээ уулзаж учран бага балчруудыг нь харан өнгөрсөн ирээдүйн тухай сайн сайхныг хөөрөн ахас ихсийг нь дээдлээд гарах шиг сайхан бэлэг гэж юу байхав.

Төрийн эмэгтэй түшээдээ дэмжье, та минь ээ.

0 Сэтгэгдэл
erunhii said nuursnii unee shiidej chadaagui, Hotiin meer barilguudiig shalgaad surjigneed bsan etssiin bulegt ulsiin orlogod avaad, nuraagaad bsan barilga neg ch bhgui. Mahnii une yasan? Yagaa ch ugui yriad l bsan. Odoo bur baichihaad buruu taldaa uruultei mashin bariulahgui gene uu? Hutsaj bgaan shuu. HArin ene urgiin bichig bol zuv ch yaj herhen bodit bolgoh tal deer iluu anhaarmaar bnaa
Demjij bnaa. Gevch boditoi heregjuulehed zoriulan urgiin bichigee hutlu nom ch um uu ter bichih hev mayg zagvartai gariin avlagiig gargaj taraah hudaldaalah boditoi um hii l dee. Hudlaa urialaad yadag um be? Tegeed l neg ih gender yrij demjuuleh gesen humuus bh um.
yostoi ter gishvvdiin oorosdiin imiij salaawchiigni ogchihmoor sanagdlaa
urgiin bayar gedeg chine ur hvvhdvvdni oorosdoo barildaj mori unaj uraldaj sur harwaj uul usaan bayarluulj urag torloo medetsgeej uul usaa argadaj tahij delger saihan zunaar bayaraldag bolhoos ene har hvitneer tegee bvh urag torloo tsugluulaad haanaa barildaj haanaa uraldaj haanaa harwaldah we em gishvvdees vvniig asuumaar baindaa tegeed lus holdchihson baihad udmiinhaa shvtej yawdag uul usaa yaj tahih yum bolj bainda ho
yugaa soliorood baigaan be urgiin bayar gedeg zvilchine arai oor tusdaa deg jayagtai ed shvv de ene chine harart ontoi zolgosonii bayar deed tengerees heleed ogchihson bvh hvn ene jaygiin daguul yawdag bolhoos ene neg heden segsiisen heden mam meddeg urialaadch baidag yum bish ta bvhen hol ochij huts gej helmeer baindaa ter evroopruugaa zailtsagaa odoo baitlaa hoinoos ireed hot miniih hotond orood honi miniih gehcheer aashilahnuu hamar dooroh hagarhaigaa moron deereh bondogrooroo bodoj baij angai bai ih angaiwal yalaa orchihonshvv mongol chuud mine mongol chigeereel baitsgaay ter vntei beleg selteel oghoon baichihaach hezee baitlaa mongolchuud ter omhii hujaagiin baraa tawaariig otgos owgoddoo vr hvvheddee shahdag baisiin oorosdiin garaaraa hiisan boow boortsog tsagaan ideegeel ogood boloo bizde ter ih beleg selt awah geed baigaa mongooroo saihan aaruul eezgii aarts orom awaadl belgelehed bolonshvvde tegehgvi yuniichine urgiin bayar urgiin bayarchine
Хамгийн их уншсан