Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нас барсан шалтгааныг судалжээ

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2012 онд золгүй байдлаар амь насаа алдсан иргэдийн нас барсан шалтгаан нөхцлийн талаар судалгаа хийжээ. 2012 онд тус аймагт 12 хүн золгүйгээр амь насаа алджээ. Энэ нь  онтой харьцуулахад дөрвөөр буурсан байна. Иргэдийн нас барсан шалтгаа нь архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүджээ. Тухайлбал, 7 хүний согтолтын зэрэг өндөр гарсан байна. Мөн гурван хүн суурь өвчний улмаас нас барсан нь тогтоодсон бол гурван хүн өөрийгөө боомилж, нэг нь амьсгалын замд хоолны хүнсний бүтээгдэхүүн орж бөглөрснөөс нас барсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан