Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
АРХИНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ДҮҮРЭГ НЬ МЭДДЭГ БАЙЯ ГЭВ
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ИТХ-ын дарга Д.Дэлгэржаргал, Тамгын газрын дарга М.Бадрах нар дүүргийнхээ цагдаагийн нэг, хоёрдугаар тасгийнхан болоод замын цагдаагийнхантай уулзсан байна. Энэ үеэр гэмт хэргийн зөрчлөөс цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх болоод гарч буй шалтгаан, цаашид бууруулах арга зам зэргийг ярилцсан байна.
Нийслэлийн нийт худалдаа үйлчилгээний газрын 30 хувь нь Баянгол дүүрэгт байрладаг ба 2012 онд шинээр ашиглалтад орсон 1400 барилгын 650 нь мөн дүүрэгт байдгийг  холбогдох албаныхан танилцуулжээ. Цагдаагийн байгууллагын зүгээс архины зөвшөөрлийг нийслэлээс биш дүүргээс олгодог байх тогтолцоог бүрдүүлж өгөх хүсэлт тавьсан юм. Мөн сургууль, цэцэрлэгийн ойр орчимд шөнийн цэнгээний газар, түүхий эд авах цэг, шатахуун түгээх станцуудыг барьж байрлуулахгүй байхыг хүсч байв. Тус дүүрэг гэмт хэргийн гаралтаа 40 хувиар бууруулах зорилго тавьжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан