Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна

ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчний нууц үе 5-21 хоног байдаг. Шинж тэмдэг илэрч байх үед халдварыг бусдад тараах эрсдэлтэй
Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.
Эрүүл мэнд

Монгол улс хорт хавдрын ӨВЧЛӨЛӨӨР дэлхийд тэргүүлээд байна гэж худлаа ярьж хүмүүсийг айлгаж буруу мэдээлэл тараахаа больчих!
Дээрх графикт дэлхийг 100.000 хүн амд ноогдох хорт хавдрын тохиолдлоор тэргүүлж буй 55 улс ба хавдрын тохиолдлын хэмжээг харууллаа. Энд Монгол улс байхгүй. Монгол улс хавдрын тохиолдлоор дэлхийн 60-66-р байр хавьцаа байдаг.
Эрүүл мэнд

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ А.МИХНЕВТЭЙ УУЛЗЛАА
Өнөөдөр Эрүүл Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд Дэлхийн Банкны суурин төлөөлөгч А.Михнев болон Дэлхийн банкны Цахим Эрүүл мэнд төслийн багийн зөвлөх Г.Пагма нартай уулзлаа. Уулзалтын үед Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй цахим эрүүл мэнд төслийн явцын асуудал дээр санал солилцлоо. Одоог хүртэл Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн эмнэлгүүд 30 гаруй цахим системүүдийг ашигладаг бөгөөд хоорондоо холбогдож, интеграц хийгддэггүй, мэдээлэл солилцдоггүй байсан
Эрүүл мэнд

Могойд хатгуулсан дөрвөн хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байна
ГССҮТ-ийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас гурав нь хотод могойд хатгуулжээ. Үүнтэй зэрэгцээд орон нутгийн эмч нар ч ГССҮТ-өөс могойд хатгуулсан тохиолдлын талаар зөвлөгөө авах нь ихэссэн байна.
Эрүүл мэнд

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЦАГААН НӨМРӨГТНҮҮД” 2022 СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах "Цагаан нөмрөгтнүүд" 2022 спортын арга хэмжээ энэ оны 06-р сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнийг нээж эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлж баг тамирчдад амжилт хүсэв.
Эрүүл мэнд

Сурвалжлага: Зүрх өвдсөн, цусны даралт ихэссэн гэх шалтгаанаар эмнэлэгт үзүүлэх хүмүүсийн тоо өсчээ
Зуны ид халуун өдрүүд Монголд "айлчлан" иржээ. Зургадугаар сарын эхэн үед нийслэлчүүд цув, хүрэмтэй явж байсан бол сүүлийн өдрүүдийн аагим халуунаас болж цусны даралт нь ихсэх болсон байна.
Эрүүл мэнд

SARS CoV-2 вирусын халдварыг илрүүлэх оношлуур хандивлажээ
Өнөөдөр буюу 2022 оны 06-р сарын 24-нд SOS Medica Mongolia эмнэлгээс SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх PCR оношлуурыг хандивлалаа. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр чадвартай, вирусийн хувилбаруудыг үзэх боломжтой, 44 мянган хүнд шинжилгээ хийх 400 сая гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий орчин үеийн оношлуурыг ийнхүү хүлээлгэн өгч байна.
Эрүүл мэнд

SARS CoV-2 ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ Бх-ПГУ ОНОШЛУУР ХАНДИВЛАЛАА
Өнөөдөр буюу 2022 оны 06-р сарын 24-нд SOS Medica Mongolia эмнэлгээс SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх PCR оношлуурыг хандивлалаа. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр чадвартай, вирусийн хувилбаруудыг үзэх боломжтой, 44 мянган хүнд шинжилгээ хийх 400 сая гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий орчин үеийн оношлуурыг ийнхүү хүлээлгэн өгч байна. Оношлуурыг төрөх эмнэлгүүд ба дүүргийн эмнэлэг мөн Нийслэлийн эрүүл мэндийн газарт болон ЗӨСҮТ, НЭМҮТ зэрэг байгууллагад хандивлалаа. Үйл ажиллагаанд ЭМС-н зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Sos Medical Mongolia эмнэлгийн захирал Л.Сарангэрэл болон бусад төлөөлөл оролцлоо.
Эрүүл мэнд

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян эхэллээ
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байна. Уг аяныг ЭМЯ, ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ, ТЦА хамтран 6 сарын 20-оос 9 сарын 15 хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулах юм. Тус аяны нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, холбогдох мэргэжилтнүүд, ГССҮТ, НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх алба, Нийслэлийн 103 ЯТТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Осол гэмтлийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа нар оролцлоо.
Эрүүл мэнд