БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

2032 ОНЫ ОЛИМПИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОТООР БРИСБЕН СОНГОГДЛОО
Австралийн Брисбен хот 2032 оны зуны олимпийг зохион байгуулахаар боллоо. Токиод болж буй ОУОХ-ны чуулганаар уг шийдвэрийг гаргасан байна. Чуулганд оролцож байсан Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй Австралийн төлөөлөгчид баярт мэдээг сонсоод Ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Спорт

МОНГОЛЫН БАГИЙН ТҮРҮҮЧ ТОКИО ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЛОО
Олимпийн наадамд оролцох Монголын багийн эхний хэсэг Японы нийслэл Токио хотноо газардлаа. Бокс, 3х3 сагсан бөмбөг, сэтгүүлчдийн төлөөлөл болон МҮОХ-ны штабын ажилтнууд бүхий 25 хүний бүрэлдэхүүнтэй баг Японд хүрэлцэн очоод байна. Токиод хүрэлцэн очсон төлөөлөгчдийг маш нарийн хяналт шалгалтын дор цааш нэвтрүүлж байгааг багийн гишүүд мэдээлэв.
Манай боксчид олимпийн өмнөх бэлтгэлээ Шимада хотноо базаах бол 3х3 сагсан бөмбөгийн баг Яизү хотноо бэлтгэл сургуулилтаа хийх юм.
Сагсчдын хувьд 24-нд Итали, АНУ-ын багтай эхний тоглолтоо хийх хуваарьтай. Мөн энэ өдөр боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн тулаанууд болох юм.
Спорт










































