МСНЭ-ээс Э.Содонтогосын асуудлаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөрт албан шаардлага хүргүүлжээ
АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай
Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
ЭМЯ:Вакцины нас нь болоогүй 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурханы эсрэг вакцин хийж эхэллээ
Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Ганхайч ,О.Шинэбаяр барилдана
Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

2032 ОНЫ ОЛИМПИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОТООР БРИСБЕН СОНГОГДЛОО
Австралийн Брисбен хот 2032 оны зуны олимпийг зохион байгуулахаар боллоо. Токиод болж буй ОУОХ-ны чуулганаар уг шийдвэрийг гаргасан байна. Чуулганд оролцож байсан Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй Австралийн төлөөлөгчид баярт мэдээг сонсоод Ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Спорт

МОНГОЛЫН БАГИЙН ТҮРҮҮЧ ТОКИО ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЛОО
Олимпийн наадамд оролцох Монголын багийн эхний хэсэг Японы нийслэл Токио хотноо газардлаа. Бокс, 3х3 сагсан бөмбөг, сэтгүүлчдийн төлөөлөл болон МҮОХ-ны штабын ажилтнууд бүхий 25 хүний бүрэлдэхүүнтэй баг Японд хүрэлцэн очоод байна. Токиод хүрэлцэн очсон төлөөлөгчдийг маш нарийн хяналт шалгалтын дор цааш нэвтрүүлж байгааг багийн гишүүд мэдээлэв.
Манай боксчид олимпийн өмнөх бэлтгэлээ Шимада хотноо базаах бол 3х3 сагсан бөмбөгийн баг Яизү хотноо бэлтгэл сургуулилтаа хийх юм.
Сагсчдын хувьд 24-нд Итали, АНУ-ын багтай эхний тоглолтоо хийх хуваарьтай. Мөн энэ өдөр боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн тулаанууд болох юм.
Спорт

Монголын багт хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулах ёслол маргааш болно
Олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг Токиогийн олимпод оролцох Монголын багийн тугчаар сонголоо.
Спорт

АХМАД ГҮЙГЧ Б.БОЛДБААТАР 800 КМ ЗАМ ТУУЛАН АРХАНГАЙ АЙМАГТ ИРЖЭЭ
Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймагт 800 км замыг туулан ирлээ.
Спорт