Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...

П.Сэрдамба зодог тайлжээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба зодог тайлсан тухайгаа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага өгөх үедээ хэлжээ. Тэрээр, “Би зодог тайлчихсан. Цаашид Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа хийх болно. Миний хувьд өөрийгөө хангалттай гэж бодож байна. Тиймээс цаашид шинэ, залуу гарч ирж байгаа хүүхдүүдээ дэмжих хэрэгтэй гэж бодсон” гэжээ.
Спорт

САГСАН БӨМБӨГИЙН ОДОД АМРАЛТЫН ӨДРӨӨР ДОРГИОНО
“Үндэсний супер лиг”-ийн “Бүх оддын” тоглолт энэ амралтын өдрүүдэд болно. Бямба, ням гарагт шилдэг, легионер тоглогчид үзэгчдийн нүдийг хужирлах юм. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тоглолтын тасалбар тусдаа үнэтэй. Тодруулбал, маргааш болох ур чадварын тэмцээн 5000 төгрөгийн тасалбартай байх бол ням гарагийн холимог одод,
Спорт

Эх орноо хамгийн түрүүнд танин мэдэцгээе
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс “Эх орноо хамгийн түрүүнд танин мэдэцгээе” уриаг хөтөлбөр болгон дэвшүүлж 2013 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Тус хөтөлбөрт Монгол залуу хүн бүр өөрийн чөлөөт цагаараа оролцох боломжтой. 2013 оны 4 дүгээр сарын 13-наас эхлэн сар бүрийн 2 ба 4 дэх долоо хоногийн Бямба гарагт
Спорт

Эмзэглэл хийгээд эмгэнэл
“Болдоггүй бор өвгөн”, “Эрхий мэргэн”, “Цуутын цагаагч гүү”, “Хөхөө Намжил” гээд л морьтой холбогддоггүй Монголын үлгэр, домог гэж байдаг ч юм уу даа. Монгол баатрууд мориноосоо буулгүй дэлхийн талыг дайтан хэмжиж, эдүгээг хүртэл Монгол хүн морь хоёрын нандин холбоо үргэлжилсээр л байна. Тиймдээ ч морь унаж чаддаггүй Монгол хүн байдаггүй гэсэн үг гарсан биз. Энэ бол ёстой л үнэн үг юм билээ.
Спорт
Улаанбаатар хотод амьдардаг өмнөдэлгэрчүүд спортоор өрсөлдөв
Хэнтий аймгийн ууган сумдын нэг Өмнөдэлгэрийн 90 жилийн ой энэ онд тохиож байна. Унаган нутгийнхаа түүхт ойг угтах олон арга хэмжээний хүрээнд тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар “Өөдөө заяат Өмнөдэлгэр нутгаа өөрсдөө хөгжүүлье” уриан дор спортын тэмцээнийг “Алдар” спорт хорооны зааланд зохион байгууллаа.
Спорт

Жилийн дараа болох тэмцээний тасалбараас болж зодоон гарлаа
Бразилийн хөгжөөн дэмжигчид 2014 оны дэлхийн аваргын тэмцээний тасалбар худалдан авахаас болж бөөн зодоон болжээ. 2014 онд энэ улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарыг өчигдрөөс эхлэн худалдаалсан нь ийм байдал хүргэжээ.
Спорт

Спиртлиг биш спортлог, баар луу биш заал руу
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо буюу Хайлаастын 49-р сургууль бол сурагчдынх нь хувьд 2 дах гэр нь. Тус сургуулийн сурагчдын нэг өдрийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөхөөр зорилгоор урлаг, спортын манлайлагч залуус болох жудо бөхийн Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Спортын бэлтгэлийн төвийн дарга МУГТ Б.Наранбаатар,
Спорт

Дэвжээний эзэн баг салхи хагалж нэг хожлоо
“Ардчилал” сонины нэрэмжит сэтгүүлчдийн дундах волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. “Ардчилал” сонин анх 1990 онд гарч эхэлсэн өдрөөр жил бүр уламжлал болон зохион байгуулдаг тэмцээнд энэ жил эрэгтэй эмэгтэй тус бүр 13 баг өрсөлдөж байна.
Спорт

УНААЧ ХҮҮХДИЙГ ДООД ТАЛ НЬ 5000 ТӨГРӨГӨӨР ДААТГАДАГ
Хурдан морь унадаг нэгэн хүү нэрээ нууцалж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгт ийм нэгэн захидал илгээсэн байна. Тэрээр захидалдаа “Манай сургуульд 500 хүүхэд суралцдаг. Олон хүүхэд хурдан морь унадаг учраас хичээлийн хоцрогдол ихтэй. Сургуулийн 60-70 хүүхэд морь унадаг. Бидний хийдэг ажил:
Спорт

Унаач хүүхдийн амийг хуулийн ганцхан заалтад даатгадаг
Монголчууд адгуус уралдуулж таашаал авдаг “хачин” улс. Ингэхдээ адгуусыг нь унаж хурдлуулан олныг баясгасан хүүхдийн эрүүл мэнд, амь насыг юман чинээ тоодоггүй. Морьдоо уралдаанд давхиулж, бай шагнал хүртэх нь чухал болохоос хэзээ ч унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавьсан удаагүй. Аймаг, сум, бүр улс дамнан хурдан морь худалдаж авахдаа гар татаж мэддэггүй,
Спорт

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ “АРДЧИЛАЛ” СОНИНЫ НЭРЭМЖИТ “ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” – ын ТЭМЦЭЭНИЙ УДИРДА
2007 оны дөрөвдүгээр сарын 01-ээс үндэсний өдөр тутмын хэвлэл болон өргөжин тэлсэн “Ардчилал” сонин 2 дахь жилдээ “Хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Гар бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын тэмцээн” – ийг 2013 оны оны гуравдугаар сарын 29,30-нд зохион байгуулах гэж байна.
Спорт

Залуучуудаа хамгийн сонирхолтой маршрутаар хөгжилтэй аялахыг хүсч байна уу?
Монголын залуучуудыг аялал жуулчлалд өргөнөөр хамруулах, тэдэнд хямд зардлаар, сонирхолтой маршрутаар аялж, мэдлэг мэдээлэл авч, шинэ соёлтой танилцуулах боломжийг олгох зорилгоор МЗХ дэргэдээ “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг байгуулжээ.
Спорт

М.Даваажаргал шинэ амжилт тогтоолоо
Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр түрүүллээ. Тэрээр мэргэжлийн сүмод 24 дэх удаагаа түрүүлж байгаа юм. Гэхдээ 24 түрүүнийхээ есөн удаад нь нэг ч уналгүй түрүүлсэн цорын ганц сумоч болж сүмогийн түүхэнд бичигдэх боллоо.
Спорт

Тэд зүгээр л сагсан бөмбөг тоглохыг хүссэн...
50 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээн 1994 оноос эхлэн зохион байгуулагдсан ч, анх удаагаа завсарлахад хүрсэнийг уншигчид андахгүй мэдэх биз ээ. Шинэ оны босгон дээр дээд лигийн тэмцээнээ зохион байгуулахаар нээлтээ хийсэн ч, “албан ёсоор уламжлал болсон дээд лигийн тэмцээндээ оролцохыг зөвшөөрсөн багууд, лигийн нээлтийн өмнөх өдөр холбоонд татгалзсан хариу өгсөн гэх зэрэг” тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаж чадахгүйд хүрсэн юм.
Спорт

Чөлөөт бөхөө аваръя
Монголчууд бөхийн спортод үнэхээр хайртай. Бөхгүйгээр бидний амьдралыг төсөөлөхөд бэрх. Олон төрлийн бөх байдгийн дотор манайхан чөлөөт бөхөд онцгой хайртай гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Гэтэл Олон улсын Олимпын хороо нэртэй байгууллага гэнэт чөлөөт бөхийг зуны тоглолтоосоо хасах болсноо мэдэгдэж дэлхий нийтийг алмайруулсан.
Спорт

“Сочи-2014” цагаан олимпийн нэрэмжит ширээний теннисний тэмцээн болно
“Сочи-2014” цагаан олимпийн нэрэмжит ширээний теннисний тэмцээн “Оч” клубт эхэлнэ. Тэмцээнд Орос 14, Плехановын сургууль, 23-р сургууль, Орос 3-р сургууль, мөн 1-р сургууль зэрэг орос хэлээр хичээллэдэг таван сургуулийн хүүхэд багачууд өрсөлдөнө.
Сүхбаатар дүүргийн Олимпийн зөвлөл, ОХУ-ын Элчин сайдын яам, Монголын ширээний теннисний холбоо хамтран зохион байгуулах энэхүү тэмцээн 10:00-13:00 цагийн хооронд болох юм байна.
Спорт

Монголын сагсчид Азийн бүсийн тэмцээнд уригдлаа
Зүүн Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн өмнөд Солонгосын Инчонд болох гэж байна. Тавдугаар сарын 16-21-ний хооронд болох тэмцээнд манай улсын баг, тамирчдыг оролцуулах урилга ирүүлжээ. Монголын сагсан бөмбөгийн холбоо урилгаа гардан авч, шигшээ баг бэлтгэлээ хийж байгаа аж.
Спорт


























