Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 100,000 төгрөгөөр торгоно
Нийслэлийн цэргийн штаб 2018 оны анхны хурлаа хийлээ. Тэд “Цэргийн албаны тухай” хуулийн 34 дүгээр зүйл, ЗХЖШ-ын даргын 2014 онд батлагдсан “Цэргийн, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам”-ыг удирдлага болгон Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/853 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд энэ сарын 04-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил бусад асуудлаар үүрэг, чиглэл өгөх семинарыг зохион байгуулав.
Нийгэм

”ЦАЛИНТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ЭХЧҮҮД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ
УИХ-аас 2017 оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдэд л сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно.
Нийгэм

Маргаашнаас цасан шуургатай
Өнөөдөр Улаанбаатар хотод үдээс хойшдоо ялимгүй цас орох юм байна. Харин маргааш буюу энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах аж.
Нийгэм

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж өгөв.
Нийгэм

Нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсоолоо
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл түр зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Нийгэм

Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна. Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Маргааш буюу 12 дугаар сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Нийгэм

Олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх төслийг танилцуулав
Нийслэлийн Засаг даргын зөвлөл энэ оны отгон хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх төслийг танилцуулав. Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд хийгдэх уг төслийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм.
Нийгэм

“Ховд дулааны станц”-ын сэргээн босголтын ажилд ард иргэдийг дайчилж магадгүй
Ховд аймгийн Жаргалант сумын “Ховд дулааны станц” ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн нүүрс зөөвөрлөх туузан дамжуурга шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 09:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:03 цагт очиж, 1 цаг 52 минут, нэмэлтээр 45 алба хаагч, 3 автомашинтай 10:32 цагт очиж 1 цаг 23 минут тус тус ажиллаж унтраасан байдаг.
Нийгэм




































