БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

ӨНӨӨДӨР: Олон улсын гал сөнөөгчдийн өдөр
Өнөөдөр буюу тавдугаар сарын 04-нд дэлхий даяар Олон улсын гал сөнөөгчдийн өдрийг тэмдэглэж байна. Энэхүү өдрийг гал түймэр, гамшгийн үед хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, эрсдэлтэй нөхцөлд үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг гал сөнөөгчдийн эр зориг, зүтгэлийг хүндэтгэн тэмдэглэдэг юм.
Нийгэм

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Өнөөдрийн байдлаар замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайванаас тодрууллаа.
Нийгэм

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн 2026 онц 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна
Нийгэм

Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр Шүүх шинжилгээний ерөнхий газар руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж буй. Тодруулбал, хоёр байршилд тээврийн хэрэгсэл, нэг байршилд явган хүн нэвтрэх боломжтой нийт гурван гүүрэн байгууламж барьж байгаа юм. Ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна.
Нийгэм

Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
Өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “OneSky Mongolia” олон улсын байгууллагатай хамтран Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг хүүхэд харах үйлчилгээний 11 төвд тус бүр 3 сая төгрөгийн үнэ бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дараах байршилд цэвэрлэгээ хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн 5, 6, 30, 31 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө болон 12-4, 12-5, 46 дугаар байрны борооны усны шугам болон Ард Аюушийн өргөн чөлөөний шугамыг цэвэрлэлээ.
Нийгэм

Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлдөг. Энэ онд “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 161 байршилд 7600 метр хашаа, хайсыг буулгана. Өнөөдрийн байдлаар хоёр дүүргийн дөрвөн байршилд хашаа буулгаж, газрыг чөлөөллөө.
Нийгэм





































