"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асардаг иргэний асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.
Нийгэм

“Нарантуул” худалдааны төвд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд эрсдлийн үнэлгээ хийнэ
Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Бүртгэлийн газрын холбогдох албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Нийгэм

"ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨРИЙГ УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР "
Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь: Сургуульд сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр ажиллах, мөн удаан хугацаагаар хүнд хүчир, биеийн хүч их шаардсан хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хүүхдийн хөдөлмөрт тооцно.
Нийгэм

Нүүрс тээвэрлэлтийн замын нөхцөл байдлыг шалгасан байна
Өмнөговь, Төв, Дундговь аймгийн Прокурорын газруудын нэгдсэн удирдамжаар Таван толгойн орд газраас Улаанбаатар хотын чиглэлд хийгдэж буй эрчим хүчний баяжуулсан нүүрсний тээвэрлэлтийн замын нөхцөл байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг шалгасан байна.
Нийгэм

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах шалгалт хийв
Санхүүгийн зохицуулах хороо нь 2018 оны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр зайны болон газар дээрх хяналт шалгалтын дүнг үндэслэж “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө” батлан ажиллаж байна
Нийгэм

1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Т.Бат-Очир гуайд хүндэтгэл үзүүллээ
Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цэргийн штабаас дүүрэгт амьдарч буй өндөр настай, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байгаа билээ. Тухайлбал өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Б.Амартогтох болон бусад албаны хүмүүс 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон өдгөө 99 настай Т.Бат-Очир гуайд хүндэтгэл үзүүллээ.
Нийгэм

23 кг дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ
Галт тэрэгний үйлчлэгч ажилтай Б дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.
Тодруулбал, Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд өчигдөр /2019 оны зургаадугаар сарын 10-ны өдөр/ Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай Б нь 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлсэн байна.
Нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа” сургалт эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт, семинар НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд эхэллээ.
Нийгэм

БНХАУ-ын ЭСЯ маргаашнаас цаг олгох шинэ журамд шилжих нь
БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулалт хийлгэх материалаа мэдүүлэх цаг олгох шинэ журамд шилжихээ мэдэгдлээ.
Нийгэм

“Эх оронч хөвгүүд” лекц, сургалт зохион байгуулна
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван, Монгол Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар, Гавьяат багш Б.Галиндэв нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм.
Нийгэм

Нийслэлийн Засаг даргын явуулын оффис Сонгинохайрхан дүүрэгт ажиллав
Нийслэлийн Засаг даргын явуулын оффис өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө.
Нийгэм

Татвараа төлөөгүй жолоочид хариуцлага тооцно
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд өнөөдрөөс эхлэн хяналтын үзлэг, шалгалт хийх болсонтой холбогдуулан нийслэлийн Татварын газар, Тээврийн Цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн хурал хийв. Хэвлэлийн бага хуралд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, нийслэлийн Татварын газрын орлого бүрдүүлэлтийн хэлтсийн дарга С.Цэрэнжамц, Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүх нар оролцсон юм.
Нийгэм

БНСУ-Д ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтайгаа хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон “хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо”-г 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 822 хүн уг хөтөлбөрт хамрагджээ. БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа гэдгээсээ эмээн хууль хяналтын байгууллагын тусламжийг авч чадахгүй өнгөрдөг явдал нэлээд байдаг байна.
Нийгэм

“Өлгий хотыг ОХУ-тай төмөр замаар холбоно” гэдэг ташаа мэдээлэл гэв
Зургаадугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан “Транзит Монгол-2019” олон улсын форумын үеэр “Өлгий хотыг ОХУ-тай төмөр замаар холбоно” гэж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ярьсан мэтээр манай төвийн зарим нэг сонин, сайт мэдээлсэн нь үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Нийгэм

6000 ГАРУЙ ШИЛ АРХИ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн шалгаж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм





























