Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нийгэм

“Тавантолгой-Зүүнбаян”-гийн төмөр замын барилга дээр туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд “Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнейшнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХН-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А.Столяров нар гарын үсэг зурлаа.
Нийгэм

Орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал боллоо
Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2019 оны 12 сарын 04-ний өдрийн хурлаар Орон сууц эзэмших эрх бүхий хавсралтад дурьдсан 25 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай, Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтүүдийг үндэслэн орон сууц эзэмших эрх олгогдсон "0" тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн 3 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийгэм

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын XXV бага хурал эхэллээ
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хурал Испанийн Вант Улсын Мадрид хотноо эхэллээ. Бага хуралд Чили Улсын Ерөнхийлөгч Себастьен Пиньера, Испани улсын Ерөнхийлөгч Педро Санчез, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррас, Талуудын 24 дүгээр бага хурлын дарга Майкл Куртика, Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (IPCC)-ны тэргүүн Хоесүнг Ли нар үг хэлэв.
Нийгэм

“Гэр хороолол ногоон хөгжил” хэлэлцүүлэг болно
10.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-ын гишүүн, С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардана.
Нийгэм

Хүүхэд бүрт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс х эхлэн хүүхдийн мөнгө олгохоор болсон
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна.
Нийгэм

65 сая төгрөгөөр ариун цэврийн байгууламж байгуулжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ууланд алхагч иргэддээ зориулан Богд Хан-Уулын Зайсан-Зүүн ширээт, Баруун ширээт, Дугуй цагааны чиглэлд байгаль орчинд сөрөг нөлөөгүй бохир цэвэрлэх байгууламж бүхий 4 улирал ашиглах боломжтой нийтийн бие засах газрыг барих ажлыг зохион байгуулсан боловч Зайсанд байрлалтай Энигма группын нутаг дэвсгэр дээрх газрын маргааны улмаас байршлыг өөрчлөн Зайсангийн эцсийн автобусны буудалд байгуулан ашиглалтад оруулсан байна.
Нийгэм

Он гарсаар 1658 хүний амь насыг авран хамгаалжээ
Он гарсаар улсын хэмжээнд эхний 11 сард нийт 4681 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 202 хүн амь насаа алдаж, 139 хүн гэмтэж бэртэн 26134 толгой мал, амьтан хорогдож, 48.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.
Нийгэм

Торгуулийн мэдээлэл гар утсанд нь ирдэг болно
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн эзэмшигчид зөрчлийн мэдээллийг шууд хүргэх, давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөрчлийн мэдээллийг “Мессеж”-ээр мэдэгдэх ажлыг 2019 оны 10 дугаар сараас эхлэн нэвтрүүлж эхлээд байна.
Нийгэм































