БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цастай өглөө
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр олгоно
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав

Автобусны жолооч нарын дунд уран жолоодлого тэмцээн зохион байгуулав
Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээнийг тус газрын Тээврийн хяналтын хэлтэс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион явууллаа.
Нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.
Нийгэм

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Аливаа гамшигтай тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн манлайлал сургалт”-ыг “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулж байна.
Нийгэм

Маршал Ю.Цэдэнбал агсны 103 жилийн ой тохиож байна
Ю.Цэдэнбал 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж байсан.
Нийгэм

Өнөөдөр болох үйл явдал
Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын чанарын албаны хамтарсан автомашинаас ялгарах утааны нэгдсэн шалгалт бүх дүүрэгт үргэлжилнэ. Түүнчлэн энэ өдөр албаныхан сэтгүүлчидтэй хамт нийтийн тээврийн автобусанд утааны хэмжилт хийнэ. Утас: 99101432
Нийгэм

Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ
Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо.
Нийгэм

Хүүхэд хамгааллын үйлчилгээ Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ
Монгол Улсын Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн нэг бүтээлч ажил бол хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ юм. Тус явуулын үйлчилгээ нь гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.
Нийгэм

Тарвас тал бүрийн ашигтай
Тарвас нь цус төлжүүлэх, хүний бие махбодийн дотор явагдах химийн процессуудыг зохицуулагч үнэт амин дэм болох фолийн хүчлийг агуулсан байдаг. Фолийн хүчил нь бат бэх чанараар тааруу бөгөөд чанаж буцалгах байтугай халаах төдийд эмчилгээний чанараа алддаг бол тарвасыг бид шууд иддэг учраас бусад жимс ногооноос маш багаар авдаг фолийн хүчлийг тарваснаас шууд авч чаддаг гэсэн үг юм. Хэрвээ тарвасыг нитрат, селитр болон бусад хорт бодисоор тариагүй бол түүний үнэт чанар бидний биед маш тустай юм. Тарвасны 80% нь ус бөгөөд түүнд үр жимсний сахар, бичил элементүүд, ургамлын эслэг байдаг. Тарвасны доторх амтлаг идээ нь өлсөх мэдрэмжийг маш сайн дарж, бие махбодийг цэвэрлэж (шээс хөөдөг маш сайн үйлчилгээтэй), бие махбодийг В, С, РР зэрэг амин дэм, магни, кальц, калигаар хангаж өгдөг.
Нийгэм

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах "Жаргалын мод" аяныг эхлүүллээ
Монголын сэтгүүлзүйд 20 гаруй жил ажиллахдаа "Сэрүүлэг" сониноос ажлын гараагаа эхэлж "Сурагч" сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жарантайн Жаргалсайхан маань 2017 оноос эхлэн хүнд өчинтэй тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан аюулт өвчнөөс болж биеийн жин нь 38 кг, биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явах гэж байна.
Нийгэм

Сайжруулсан түлш авах “Сайн карт” иргэдийн гар дээр очно
Хотын захирагч С.Амарсайхан /2019.09.14/ Сүхбаатарын талбайд болсон "Цэвэр агаартай-машингүй өдөр"-ийн нээлтэд оролцоод, үдээс хойш “Таван толгой түлш” компани дээр очиж ажиллалаа. Түүнтэй хамт Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчины бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс байлцлаа.
Нийгэм

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах шилдэг бүтээлийн уралдааныг дүгнэлээ
НИТХ, НЗДТГ, НБОГ-аас 2019 оны зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд хөрсний бохирдлоос сэргийлэх, доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн “Хөрсний бохирдлыг бууруулах – шийдэл” төсөл, бүтээлийн уралдаан, нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хөрсний бохирдлын хор нөлөөг иргэд, олон нийтэд фото зургаар дамжуулан хүргэж, тэдэнд орчин тойрныхоо “Хөрс хамгаалах” хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал" гэрэл зургийн уралдааныг тус тус зарлан зохион байгуулсан.
Нийгэм

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРЭН ГАРЦ ӨНӨӨДӨР НЭЭГДЭНЭ
Хоёр жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын сүүлээр Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт гүүрэн гарц барих ажлыг эхлүүлсэн билээ. Бүтээн байгуулалтын ажил энэ 2019 оны аравдугаар сард дуусах төлөвтэй байгаа юм. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөсөн ажил өдгөө дуусах шатандаа орж байна.
Нийгэм