БНЧУ-ын Сенатын дэд дарга “Талх Чихэр” ХК-аар зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Аравдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Нийтийн тээврийн гурван чиглэл нэмэгджээ
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө

Коронавирустэй холбоотой худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ
2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулж худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажиллажээ.
Нийгэм

2006 ОНЫ 20000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТИЙГ ГҮЙЛГЭЭНЭЭС ТАТНА
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна.
Нийгэм

ХЯТАДЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТ 74 САЯ ТОНН БОЛОВ
Эх сурвалж: Asiamining.mn
Өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний импорт 74.5 сая тонн болсон байна. Энэ нь өмнөх оноосоо 15 орчим хувиар өссөн дүн бөгөөд сүүлийн зургаан жилийн дээд хэмжээ юм. Блумберг Интеллеженсийн шинжээчид Хятадын коксжих нүүрсний импортыг 74.9 сая тонн болно хэмээн таамаглаж байсан юм. Харин Хятадын нийт нүүрсний импорт 299.7 сая тонн болж, зургаан хувиар өссөн байна.
Нийгэм

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэнд хариуцлага хүлээлгэнэ
Өчигдөр /2020.02.07/ орой 22:00 цагт нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан нийслэлийн Онцгой комиссын гишүүд болох нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга,
Нийгэм

Шинэ коронавирусийн халдвараар 637 хүн нас бараад байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 637 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 31427-т хүрсэн бол 1542 хүн эдгэрчээ.
Нийгэм

Уриалга: Амны хаалтаа зүүцгээе
Амны хаалтаа зүүцгээе. Коронавирусийн вирус агаар дуслын замаар халдаж байгаа учраас халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлчүүдийг амны хаалтыг өдөр тутмын хэрэглээ болгож хэвших, амны хаалтаа зөв хэрэглэснээр өөрийгөө болон өрөөлийг эрслээс хамгаална. НЗДТГ-с нийслэлчүүд та бүхнийг амны хаалтаа зүүцгээе гэж уриалж байна.
Нийгэм

Нийслэлд халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн тодорхой хэдэн обьектуудад халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий 37 аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулсан хурал зохион байгууллаа.
Нийгэм

Багш нарыг уртасгасан цагаар ажиллаж байгааг таслан зогсоохыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх мэдээллийг өглөө. Тус асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.
Нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалт, харилцан солилцоо, хөрөнгө оруулалт, анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдлэг туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааны тухай ярилцлаа.
Нийгэм

Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг өнөөдрөөс зогсож байна
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагт хийдэг шинэ коронавирусийн талаар хэвлэлийн хурал /2020.02.06 /боллоо.
2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт тусгарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй байна. Харин Орхон аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн учраас өнөөдөр шинжилгээний хариу гарна.
Нийгэм

ХАВТАН ЗҮСВЭРИЙН ХАЯГДАЛ ТҮЛСЭН ЗӨРЧИЛД ШИЙТГЭЛ НОГДУУЛЛАА
Дүүргийн шуурхай штабаас ирүүлсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо “Зөгийн үүр” төвийн баруун талд байрлах “Арвин” хавтан зүсвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар эрхлэгч иргэн С.О нь зүсвэрийн хаягдал түлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар шийтгэлийн арга хэмжээ авч зөрчлийг арилгах дахин гаргуулахгүй байх зорилгоор эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.
Нийгэм

Ёндоотой картын эхний азтан энэ сарын 12-нд тодорно
Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна. Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Easypay” компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Дархан хотод короновирусийн халдвар илрээгүй гэв
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Д.Нямхүү: Тусгаарласан хүмүүсийн шинжилгээний хариунаас коронавирусийн халдвар илрээгүй
Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдөр өгсөн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарласан байсан.
Нийгэм

“ХҮЧИТ ШОНХОР” худалдааны төвд шалгалт хийжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор худалдааны төвд мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч нийт 22 иргэнд хяналт шалгалт хийлээ.
Нийгэм

Коронавирусийн халдвараар 564 хүн нас бараад байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 6-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 564 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 28251-т хүрсэн бол 1153 хүн эдгэрчээ.
Нийгэм

Хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй
Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Нийгэм