БНЧУ-ын Сенатын дэд дарга “Талх Чихэр” ХК-аар зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Аравдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Нийтийн тээврийн гурван чиглэл нэмэгджээ
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө

Автобусны ариутгал, цэвэрлэгээн дээр ажлын хэсэг тогтмол ажиллаж байна
Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалтууд хийгдсэн билээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна.
Нийгэм

Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ
Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын 6 дүүргийн, 140 хорооны 279 хүнсний дэлгүүрт 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргаж эхэллээ.
Нийгэм

Тариаланчдад улаанбуудайн 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 оны ургацаас гурил үйлдвэрлэлд 247.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлсэн 12 аймгийн 802 аж ахуйн нэгж, иргэнд 22.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоос материалын бүрдүүлэлт, гурил үйлдвэрлэгчдээс авсан судалгаа, шалгалтын дүнг үндэслэн 757 аж ахуйн нэгж, иргэний 223.0 мянган тонн хүнсний улаан буудайд 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байгаа юм.
Нийгэм

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгоно
Өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов. Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ.
Нийгэм

ДЭМБ-ын Зөвлөх багийнхан нутаг буцжээ
Манай улсад ирсэн ДЭМБ-ын Зөвлөх багийнхан Франц эртэй хамт нэг онгоцоор ирсэн гэх мэдээллийг өчигдөр өгсөн. Тэд ХӨСҮТ, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажилласнаас гадна энэ сарын 6-нд УИХ-ын дарга Г.Занданшатартай хүртэл уулзсан байсан юм. Тэдний шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч өнөөдөр өглөө нутаг буцжээ.
Нийгэм

БЗД-ийн Онцгой комисс хуралдав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд Онцгой комиссын дарга Т.Баясах Улс, Нийслэлийн Онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан бол дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын хэлтсээс шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, харилцан санал солилцлоо.
Нийгэм

НЭГДҮГЭЭР ХАВТЛЫН 26 ХҮНИЙ ОНОШ СӨРӨГ ГАРЛАА
Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг залуутай хамт нэг онгоцоор ирсэн буюу нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоогоод байсан билээ. Тэгвэл 1-р хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарлаа. Бусад хүмүүст шинжилгээ хийж байна. Мөн давтан хийнэ.
Нийгэм

Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлж өгөхийг уриалж байна
Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан, мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос өмчийн хэлбэрийг үл харгалзан албан байгууллагын зарим ажилтан,
Нийгэм

НОХОЙНООС COVID-19 ВИРУС ИЛЭРЧЭЭ
Хонконг улсад нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхий мал амьтны эрүүл мэндийн байгууллага(ДМАЭМБ)(OIE)-ын мэдээллийн санд бүртгэгджээ. Вирусийн халдвар илэрсэн нохойг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мал эмнэлэгт үзүүлжээ.
Нийгэм

Хүнс, барааны худалдаанаас бусад бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ.
Нийгэм

Манай улсад ирсэн ДЭМБ-ын Зөвлөх багийнхан Франц эртэй хамт нэг онгоцоор иржээ
ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр 3 дугаар сарын 2-11 хооронд манай улсад ажиллахаар ирсэн. Харамсалтай нь, тус мэргэжилтнүүд эхний шатны шинжилгээгээр шинэ коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй хамт нэг онгоцонд сууж иржээ.
Нийгэм

Нийтийн тээвэр энэ сарын 17-ны өдрийг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилнэ
Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06:00 цагт Шадар сайдын өрөөнд яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хүрээг өргөжүүлэхгүй байх талаар авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
Нийгэм

Орон нутгийн чилгэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгдэж байна
УОК-ын шийдвэрийн дагуу 2020.03.10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн-2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл орон нутгийн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоосон тул Орон нутгийн чилгэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгдэж байна.
Нийгэм

Франц Улсын иргэн гэртээ очоод супермаркетаас өөр газраар яваагүй гэжээ
-Ирснээс хойш 6 хоногийн дараа шинж илэрсэн нь энэ юм байна-
Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг. Нутагтаа 10 гаруй хонохдоо гэрийн ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлсэн, сүүлийн 14 хоногт зэрлэг мал, амьтан, сэг зэмтэй харьцаагүй, далайн захаар яваагүй, ойролцоох мужийн Зеблин дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн гэж өгүүлжээ.
Нийгэм

Хяналт, шалгалт зохион байгуулав
Шинэ Коронавирус буюу /КОВИД-19/ халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 60 гаруйаж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалтыг хийлээ.
Нийгэм

Нөөцийн махыг өнөөдрөөс борлуулж эхэлнэ
Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв.
Нийгэм