Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо

Шатахууны үнийг наадмын өмнө 300, дараа нь 600 төгрөг гэх мэтээр гурван удаагийн давтамжаар нэмэхээр болжээ
Шатахууны үнэ наадмын өмнө болон наадмын дараа гэсэн хоёр шатлалаар нэмэгдэхээр болжээ. Тодруулбал, наадмын өмнө буюу ирэх долоо хоногоос 300 төгрөгөөр нэмэгдэх бол долдугаар сарын 10-аас хойш Аи-92 шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ.
Нийгэм

Наадмын тасалбар худалдаж авах иргэдийн анхааралд
Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон. Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн.
Нийгэм

ОХУ руу зорчих иргэдийн анхааралд
Гэхдээ, хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолын бусад зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн Оросын Холбооны Улсын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжгүй байгааг иргэд Та бүхэнд анхааруулж байна.
Нийгэм

“ЧИНГИС ХААН” ОНГОЦНЫ БУУДАЛ РУУ ЯВАХ АВТОБУСНЫ ҮНИЙГ ХЯМДРУУЛАВ
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо.
Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал
14.00 цагт "Blue Sky" зочид буудалд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Нэхмэлийн салбарын Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг (STEPECOLAB)” төслөөс “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг 2030” баримт бичгийг танилцуулна. Утас: 95839359
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 26-28 градус дулаан байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэж, 28,29-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер ус, наршилтын аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нийгэм

АИ-92 автобензиний нөөц 37 хоног байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд зургадугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139555 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12090 тн (73 хоног), АИ-92 автобензин 48998 тн (37 хоног), АИ-95 автобензин 4950 тн (37 хоног), ДТ 70621 тн (26 хоног) байна.
Нийгэм
Бамбай хоншоорт могойноос болгоомжлоорой
Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ. Уг нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг энэхүү могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй. Гэвч өнгө нь маш хувирамтгай байдаг гэнэ. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
Нийгэм

БНСУ-д сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол илрэв
Өмнөд Солонгос улсад сармагчны цэцэг өвчний хоёр сэжигтэй тохиолдол илэрснийг тус улсын эрүүл мэндийн албаныхан өнөөдөр /2022.06.22/ мэдээлэв. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээлснээр, сэжигтэй тохиолдлууд өчигдөр илэрсэн бөгөөд илүү дэлгэрэнгүй оношлогоо одоо хийгдэж байна. Тэдний хэн болохыг нууцалж байна.
Нийгэм

Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хаана
“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн билээ.
Нийгэм
































