96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн

Иргэдийн эргэлзээ ба тэтгэврийн нэмэгдэл, хүүхдийн мөнгө
Засгийн газраас энэ оны төсвийн хуульд өөрчлөлт оруулж, цалин тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан. Улмаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ энэ долоо хоногт хэлэлцээд, эцэслэх аж. Ингэснээр, ирэх сараас цалин, тэтгэвэр нэмэгдэх бөгөөд бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах учиртай. Гэвч энэ ажил хэрэгжих шатандаа гацаатай хэвээр байна. Тодруулбал, сайд, дарга нар нэрэн дээрээ цалин, тэтгэвэр нэмнэ. Иргэдэд чирэгдэл учруулахгүй гэж байгаа ч өнөө хэр нь ямар байдлаар нэмэх, иргэд нэмэгдлээ яаж шалгах талаарх чиглэл гүйцэтгэх шатны алба хаагчдад ирээгүй байна.
Нийгэм

Солонгост ажиллах иргэдийг 28-ныг дуустал бүртгэнэ
Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэдийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар жилд 2-3 удаа бүртгэж, ур чадварын шалгалтыг зохион байгуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн саруудад шалгалтад хамрагдсан иргэдийн ур чадварын шалгалтын оноо гараад буй.
Нийгэм

Тусгай хамгаалалттай бүсэд монгол, гадаад иргэн гэж ялгаатай төлбөр төлөхгүй
Тэрэлжийн постоор нэвтэрч буй жижиг тэрэг 15 мянга, дунд оврын автобус 55 мянга, том оврын автобус 120 мянган төгрөг төлж нэвтрэхээр болжээ. Энэ талаар салбар яамнаас тодруулахад "Монгол Улсын иргэн, гадаад иргэний төлбөрийн ялгааг арилгаж, бүгд нэг ижил төлбөр төлдөг болгосон" гэв.
Нийгэм

“Үүлэнгөү” ХХК-ийн мах шинжилгээгээр шаардлага хангаагүй гарчээ
Өнгөрсөн сард Эмээлтэд ажлын хэсэг гарч, шалгалт хийж үхсэн малын махыг боловсруулсан "Үүлэнгөү" компанийн үйлдвэрийг лацадсан талаар мэдээлэл гарсан. Тус үйлдвэрт цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажилласан бөгөөд 14 тонн махыг тусгаарлаж, үйлдвэрийг лацдаад байгаа.
Нийгэм

Маргааш зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт автомашингүй өдөр. Энэ өдөр олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд 30 орны 2,000 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Марафон гүйлтийн үеэр зарим замын хөдөлгөөнийг хаах учир зах, худалдааны төвүүд ажиллахгүй аж.
Нийгэм

ТАМГАА АВЧ ЗУГТСАН А.БҮРЭНБААТАР ТӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА
Монголын сэтгүүл зүй хэмээх их далайн хамгийн том хөлөг онгоц МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, уг хөлгийн ахмадаар ажиллаж байсан Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас нь чөлөөлжээ. Харин Ерөнхий захирлын Түр орлон гүйцэтгэгчээр Монголын мэдээ сувгийн захирал Р.Гандиймааг томилсон байна. Ийнхүү Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар ажлаасаа чөлөөлөгдсөн захирал асан А.Бүрэнбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн, тамга тэмдгээ өгөхгүй гүрийж суугааг бидэнд дуулгав.
Нийгэм

О.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна
Шүгэл үлээгч О.Сийлэгмаа "Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажил энэ бол биш. 2021 онд эхэлсэн юм. Би 2021 оны 11 дүгээр сараас гадаад зээл тэтгэлгийн хэлтэст орж ажилласан. БЗС-д олгож байгаа зээлийг хянах эргэн төлөлтийг сайжруулах үүрэгтэй ажиллаж байсан. 2022 оны 9 дүгээр сар хүртэл ажиллах хугацаанд Боловсролын гадаад зээл доголдолтой байгаа талаар үүргийн дагуу харьяа дээд байгууллагадаа мэдэгдэж байсан. Төрийн нарийн бичгийн дарга, БШУ-ны сайд, ЗГХЭГ-т хүртэл хандсан. Гэтэл миний хөндсөн асуудал маань улс төрд ойр чинээлэг хүмүүсийг хөндсөн юм шиг байна. Тийм учраас өнөөдрийг хүрчээ.
Нийгэм

УИХ МҮОНРТ рүү төрийн аудит оруулах уу
МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар халагдсан тушаалаа хүлээж аваагүй гэж бултсаар. Байгууллагынхаа дотоод чатад "Даваа гарагт тамгаа өгөөд, ажлаа нэр төртэй хүлээлгэн өгнө" гэж бичсэн ч өнөөдөр ажилдаа ирээгүй, өөрийг нь огцруулах шийдвэр гаргасан "Үндэсний зөвлөл"-өө огцруулахаар гарын үсэг цуглуулаад явж байгаа аж. 2023 оны 5 дугаар сарын 26-наас хойш тамгаа өгөлгүй санхүүгийн баримтууд болон хуулийн хэлтэст байгаа гэрээнүүдээ засаж устгал хийж байж болзошгүй мэдээлэл ажиллагсдын дунд яригдаж эхэллээ. УИХ хөл толгойгоо олохоо больсон энэ газар Төрийн аудитын шалгалтыг оруулж, татвар төлөгчдийн өмчийг хамгаалах үүргээ биелүүлнэ үү.
Нийгэм


































