Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа

Иргэд газрын маргааныг шийдвэрлэхийг хүслээ
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Авлигад цэг тавихгүй бол гаднынхан манайд хөрөнгө оруулахгүй, бизнесийн орчин бүрдэхгүй нь
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын тогтоолоор байгуулсан тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, нарийн бичгийн даргаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ажилладаг юм.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр “Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх. Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна.
Улс төр

Э.Содномпилжээ, М.Уранцэцэгт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн Энхбаярын Содномпилжээ, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улс төр

У.Хүрэлсүх:Боловсролын салбарынхандаа Монгол төрийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж, мэхийн ёслоё
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Ардын багш, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.
Улс төр

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАНД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн одон, медаль гардууллаа.
Улс төр

С.Амарсайхан: Засгийн газраас нягт хамтран ажиллах болно
Жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийг Дэлхий нийтээрээ Чанарын долоо хоног болгон тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн уламжлалтай. Өнөөдөр Дэлхийн чанарын өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад “Үндэсний чанарын чуулган”-ыг Шадар сайдын ивээл дор Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран “Чанар – тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулж байна.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэл хотод тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна
Нийслэл хотын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр улиралд багтаан
Улс төр

“УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.11.10) 14 цаг 12 минутад 60.0 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр тогтов.
Улс төр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглавраа баталлаа
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.10/ хуралдаан 10.29 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Улс төр

УИХ-ын гишүүн П.Анужин ЭХЭМҮТ-д 50 ширхэг компьютер хандивлалаа
УИХ-ын гишүүн П.Анужин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 50 ширхэг иж бүрэн суурин компьютер 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хандивлалаа. Цахим эрүүл мэндийн тогтолцоог нэвтрүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжих зэрэг шинэчлэлтүүд хийгдэж буй энэ цаг үед хэрэгцээтэй байсан компьютеруудыг тасаг, нэгжүүдэд гардуулан өгч, төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.
Улс төр

Катарын тал судалгааны багаа Монгол Улсад илгээж, ажиллуулахаар тохиролцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 11 дүгээр сарын 9-ний өдөр тус улсын Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Халид бин Халифа бин Абдулазиз Аль-Танид бараалхаж, Катарын хөгжлийн сангийн Гүйцэтгэх захирал Халифа бин Жасем Аль-Кувари, Катарын Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал Мансур бин Ибрахим Аль-Махмуд нартай тус тус уулзав.
Улс төр

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Де Нейче Консерванси байгууллага болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөлтэй уулзлаа
ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурал /COP26/ үргэлжилж байна.
Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү нар Де нейче консерванси байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррис болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөлтэй уулзлаа.
Улс төр

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулахаар тогтлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд утсаар ярив.
Ерөнхий сайд нар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэж буйд баяртай байгаагаа онцлов. Энэ түүхэн хугацаанд хоёр улс томоохон сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, хөгжил дэвшлийн төлөө далайцтай бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд байсныг дурдлаа.
Улс төр

Шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт болов
Улсын Их Хурлын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулан УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүнд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлын талаар мэдээлэл, сургалтыг /2021.11.08/ зохион байгууллаа.
Улс төр

ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ-2021 ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн Хөгжлийн Банктай хамтран “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ-2021” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.
Улс төр



























