Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 20-ны ээлжит бус хуралдаанаар дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.
Улс төр

Стратегийн орд эзэмшигчид Үндэсний баялгийн санг арвижуулж, өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, Ажлын хэсэгт тодорхой чиглэл өглөө.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордод хайгуулын болон ашиглалтын 81 тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 41 хуулийн этгээд эзэмшиж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Хүн төрөлхтний амьдралд хүнд сорилт үргэлжилж байна. Цар тахлын хар сүүдэр бүрэн арилаагүй. Дэлхийн дэг журам ганхаж, цаг төр үймээнтэй байна. “Төмөр хөшиг” дахин татагдаж, уур амьсгал эрс өөрчлөгдөж, дэлхий нийтээр ган гачиг, гамшиг ээлжилж байна.Ийм тодорхойгүй, таамаглахад бэрх цаг үед бид улс орон, ард түмнийхээ ирэх жилийн ажил амьдрал, ирээдүйг төлөвлөхөөр Та бид энд чуулж байна.
Улс төр

Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм.Сүүлийн жилүүдэд манай улсад тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдсэнээр нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал эрс өсжээ.Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, албандаа итгэх итгэл, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар тооцож, сар бүр олгохоор тогтоолд тусгажээ.
Улс төр

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. Иймд хууль эрх зүйн орчин бүрдэх хүртэл Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.
Улс төр

Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзлаа. Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгахыг Засгийн газраас чиглэл болгосон.
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна.Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцав. Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна.
Улс төр

Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзаж, ургацын байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Өнгөрсөн зун хур бороо багатай, тус аймгийн ихэнх сум гандуу байгаа учраас тариалалтын хэмжээ багасахаар байгааг тариалан эрхлэгчид хэлээд, Засгийн газраас дэмжлэг хүслээ.
Улс төр

15 дугаар ээлж энхийг сахиулахаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсыг зорилоо
Монгол Улсын Зэвсэгт хүчин 2012 оноос эхлэн тус ажиллагаанд цэргийн багаа илгээж байгаа бөгөөд энэхүү 13 жилийн хугацаанд нийт 14 ээлжийн цэргийн баг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, НҮБ болон олон улсад өөрийн улсын нэр хүндийг өндрөөр үнэлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Улс төр

ЗГ: Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
Газрын сан нэгдмэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг баримтлан газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргад үүрэг болголоо.
Улс төр


































