Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Хэвлэлийн төлөөлөгч нар шинээр томилогдлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Самбуугийн Ламбааг Соёл, нийгмийн хөгжлийн бодлого (Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спорт)-ын асуудал хариуцсан зөвлөхөөр, Ядамсүрэнгийн Санжмятавыг Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Лувсанвандангийн Болдыг Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Осормаагийн Батхандыг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус томиллоо.
Улс төр

Ерөнхийлөгч гадаадад байгаа монгол иргэдээ татан авчрах ажлыг өргөтгөх үүрэг өглөө
онгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Э
Улс төр

Ерөнхийлөгч гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан илгээлт гаргалаа
Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилснаас хойш анх удаа өнөөдөр ёслон тэмдэглэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өнөөдөр болсон Бурхан багшийн Их дүйчин өдрийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал уншиж сонордууллаа.
Улс төр

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Улс төр

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг ойрын хугацаанд хуралдуулахыг чиглэл болголоо
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн.
Улс төр

Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон гардуулахгүй
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УОК, СЕХ-ны гишүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.04/ Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа.
Гадаадад байгаа иргэдийн асуудлаар:
Коронавируст цар тахлын үед гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.
Улс төр

Нам, эвсэл, бие даагчид энэ удаагийн сонгуульд 470 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) дарга, гишүүдтэй уулзаж, өмнөх уулзалтаас гарсан үр дүн, цар тахлын нөхцөлд сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл сонсож, ярилцлаа.
Улс төр

Ерөнхийлөгч цар тахалтай холбогдуулан боловсруулж буй хуулийн төсөлд 5 санал хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүн төрөлхтөнд томоохон сорилтыг тулгаж буй шинэ төрлийн коронавируст (COVID-19) цар тахлын хүнд нөхцөл байдлын энэ үед Улсын Их Хурлаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах тусгайлсан хууль гаргахаар ажиллаж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Улс төр

Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь сонгуульд оролцохгүй гэж хариулжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг уриалж буй энэ үед сонгуультай холбоотой олон нийтийн цугларалт, бөөгнөрөл үүссэнээр халдварын өвчлөлийг хяналтаас алдах, улмаар сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн.
Улс төр































