БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 101 жил, “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэн ерөөлөө.
Улс төр

Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.Энэхүү арга хэмжээг эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын хөгжилд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүд чухал байр суурь эзэлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, харьяа агентлаг, Соёл, урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, Монголын уран зургийн галерейн төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгч, соёл, урлагийн салбарын түүхийг бичилцэн, ард түмний оюун санааны дархлааг бэхжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, өв соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Сангийн яам, гааль, татвар, даатгал, Хөрөнгийн бирж, Хилийн боомт, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр мянга мянган чадварлаг боловсон хүчин бэлтгэсэн үе үеийн багш, ажилтнуудад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ
Улс төр

Хөрсний бохирдол, нүхэн жорлонг бууруулах ажлууд, тэдгээрийн үр дүнгийн тухай мэдээлэл сонслоо
Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа үргэлжлүүлэн төв, суурин газар, аймаг, нийслэлийн хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тухай Эрүүл мэндийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.
Улс төр

Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Улс төр

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзав.
Улс төр

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо.Казахстаны хиймэл оюун ухааны салбарын анхны төрөлжсөн энэ төв шинжлэх ухаан, боловсрол, стартапын экосистем, төрийн удирдлагын салбарт хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, цахим салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Улс төр

Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэд оролцлоо.Манай улс энэ уулзалтад “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүлэн оролцож байна.
Улс төр

































