ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд
ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна

Цэцэрлэгийн багачуудад авч өгөх сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн ЖАГСААЛТ
Цэцэрлэгийн бүртгэл дуусаж, наймдугаар сарын 21-25-ны хооронд хуваарилалт хийгдэж байгаа. Ах, дүү хоёрыг өөр өөр цэцэрлэгт хуваарилсан байна гэдэг ч юм уу асуудал гарсан. Өргөдөл гаргаад шийдүүлж болохыг БШУ-ны сайд мэдэгдээд буй.
Боловсрол

2023-2024 оны хичээлийн жилийг 4 улиралтай байхаар шинэчлэн баталжээ
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа.
Боловсрол

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл маргааш дуусна
2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 781.178 сурагч суралцана. Тэдний 73900 нь нэгдүгээр ангид элсэх юм. Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг E Mongolia системээр дамжуулан бүртгэж байгаа. Цахим бүртгэл маргааш буюу энэ сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Боловсрол

Цэцэрлэгийн хуваарилалт наймдугаар сарын 21-нээс 25-ны хооронд үргэлжилнэ
Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус 667 цэцэрлэгт нийт 142,798 хүүхэд сурч, 4,726 багш ажиллана. Харин ерөнхий боловсролын нийт 307 сургуульд 384,676 хүүхэд суралцаж, 16,179 багш ажиллахаар байна.
Боловсрол

Орон нутгийн политехник коллежиудад олон улсын IT хөтөлбөрийг нэвтрүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн тавдугаар сард Английн "Pearson" байгууллагатай хамтарч ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд "Pearson" байгууллагын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр болох "Pearson BTEC internationl It Level3"-ийг энэ хичээлийн жилээс зургаан политехник коллежид нэвтрүүлэхээр болжээ. Үүнд, Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Техник технологийн дээд сургууль, Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Дорнод аймгуудын политехник коллежиуд багтана. Эдгээр коллежид олон улсын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Боловсрол

Их, дээд сургуулиудын кредитийн үнэ 20-65 мянгаар нэмэгджээ
Хичээлийн шинэ жил дөхөх тусам их, дээд сургуулиудын төлбөрийн асуудал хөндөгдөж, эцэг эхчүүдийн нуруун дээр хүндхэн ачаа ирдэг. Оюутнуудын хувьд ч ялгаагүй сургалтын төлбөр нэн тэргүүний асуудал болдог. 2023-2024 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр хэрхэн нэмэгдсэн талаар мэдээллийг хүргэж байна.
Боловсрол

Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг "E-MONGOLIA" системээр өнөөдөр бүртгэж эхэлнэ
Төрийн өмчийн ерөнхий боловсролын энэ хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан байна. Ийнхүү нийслэлийн есөн дүүргийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүд харьяаллын дагуу аль сургуульд суралцах нь тодорхой боллоо.
Боловсрол

ESEL хөтөлбөрийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөр болголоо
/2023.08.14/: Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох" төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 сумын ерөнхий боловсролын 33 сургууль болон Насан туршийн боловсролын төвүүдэд хэрэгжүүлж байсан бол хүрээгээ тэлж, өнгөрсөн 2022 оны намраас төслийн 5 аймгийн 6 Политехник коллеж, МБС-ийг нэмэлтээр хамруулж эхэлсэн юм.
Боловсрол

Сугалааны бүртгэлийн тогтолцоог бүрэн халсныг иргэд сайшаав
Боловсрол шинжлэх ухааны сайд боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, сайн систем, зөв менежменттэй болгохоор ажиллаж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Түүний нэг нь жил бүрийн цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн зохион байгуулалт. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 01-20-ныг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.
Боловсрол

БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулан эх оронч, оюунлаг, боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой.
Боловсрол

Нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ
Нийгмийн сүлжээнд сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цацагдаад буй. Үүнтэй холбоотойгоор тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй байна. Хууль зөрчиж элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан болон суралцагчийг төөрөгдүүлэн элсэлт хийсэн тохиолдолд хариуцлага тооцох талаар БШУЯ-наас мэдээллээ.
Боловсрол
































