Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байна
Монголбанкнаас санаачлан хууль зүйн болон төсөв санхүүгийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хууль, шүүхийн байгууллага, тус салбарын мэргэжлийн сургалт судалгааны байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллүүдийн оролцоотойгоор “Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж байна.
Эдийн засаг

Голомт банк “Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулагч Банк”-аар шалгарлаа
Ази, Номхон далайн бүсийн банк санхүүгийн байгууллагуудын шилдгүүдийг шалгаруулдаг “Asia Money”сэтгүүлээс Голомт банкны Монгол Улсын нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмэр, салбартаа тэргүүлэгч байр суурь, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтийг үнэлэн 2018 оны “Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулагч Банк”-аар өргөмжиллөө.
Эдийн засаг
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД УРТ ХУГАЦААНЫ ӨГӨӨЖИЙГ ХАРАХ НЬ АШИГТАЙ
Монголын үнэт цаасны зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон харилцагчдадаа үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Зайсан хилл цогцолборт 2019.04.03-ны өдөр шинэ салбараа нээлээ. Харилцагч тус салбарт очсоноор үнэт цаасны данс нээлгэх, дотоодын болон гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжтой болж байгаа юм. Бид энэ үеэр Голомт Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.
Эдийн засаг

Капитал банк татан буугдлаа
Монголбанкнаас хэвлэлийн хурал зарлаж Капитал банкийг татан буулгасан талаар мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг, банкны хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Эдийн засаг

Эрдэнэт үйлдвэр Орхон аймагт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах нь
Тус аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр 2018 оны хамт төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн байна. Өнгөрсөн онд хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин экологи, Хүн амын эрүүл мэнд, Ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц, нийгэм зэрэг чиглэлээр 20 орчим ажлыг хэрэгжүүлж 2,4 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Талууд дээрх төлөвлөгөөг 92,5 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн байна.
Эдийн засаг

ОУВС-ийн төлөөлөгчид ТЕГ-т ажиллаж, төслийн хэрэгжилтийн явцад анхаарах асуудлуудыг тодруулна
Татварын ерөнхий газар (ТЕГ)-аас Олон Улсын Вальютын Сан (ОУВС)-тай хамтран хэрэгжүүлж буй “Татвар төлөгчдийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах нь” төсөл хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд ОУВС-ийн ахлах эдийн засагч Жонн Брондолло тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр ТЕГ-ын удирдлагуудтай уулзалт хийв.
Эдийн засаг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Өвөрхангай, Баянхонгор аймагт хувьцаа, хөрөнгийн зах зээлийн сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар Өвөрхангай, Баянхонгор аймаг, аймгийн Шинэ жинст, Баян-Өндөр сумдын нийт 2354 гаруй иргэнд мэдээлэл зөвлөгөө өгөөд байна.
Эдийн засаг

М.Адилбиш: Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа
/Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал/
Монголбанк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банкинд Банкны тухай хууль, тогтоомжид заасан хяналтыг хэрэгжүүлдэг.
Эдийн засаг

Иргэдийн И-баримтын бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй
И-Баримтын цахим сайт өчигдөр орой алдаа зааж иргэдийн бүртгүүлсэн урамшуулал шалтгаангүй алга болсон тухай олон нийт цахим сүлжээгээр дамжуулан бухимдлаа илэрхийлэв. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь, урамшууллын мөнгөн дүн тэг заасан нь ийнхүү олныг гайхшируулахад хүрсэн билээ.
Эдийн засаг

Эдийн засаг сэргэж байгаа ч баярлах болоогүй
Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн гурван жилд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарсан хэмээн өөрсдийн ажлаа дүгнэж байна. Ингээд албаны хүмүүсийн тайлбарыг хүргэе.
Эдийн засаг

Зээлийн хүү буурах боломжтой. Гэхдээ...
Арилжааны банкуудын олгож байгаа зээл бүр нийгэм эдийн засгийн нэг асуудлыг шийдвэрлэж байдаг. Өөрөөр хэлбэл, зээл бүр микро болон макро түвшинд ач холбогдолтой. Харин ямар нэг ач холбогдолгүй зээл нь нийгэмд ямархуу хор уршиг тарьдгийг бид хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Манай орны хувьд зээлийн хүү өндөр байгаа нь судлаач, бодлого боловсруулагчдын анхаарлын төвд байж, судалсаар ирсэн нэг гол сэдэв нь.
Эдийн засаг

Иргэн бүрт хамаарах Татварын хуульд ямар өөрчлөлт орох вэ
1990 оноос хойш манай улсад зах зээлийн эдийн засгийн харилцааны үеийн татвар бий болжээ. 1992 онд Татварын багц хууль батлагдаж, 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг юм. Татварын хууль тогтоомжийн дагуу тодорхой горим журмаар нь хураан авч, улсын төсвийг бүрдүүлж байна.
Эдийн засаг

Хөрөнгө оруулгын мэдүүлэг авах хугацаа өнөөдөр дуусна
Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй байдаг. Тэгвэл ХОМ-ээ мэдүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусна.
Эдийн засаг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрдэмтдийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран өчигдөр "Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнд Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, Шинжлэх Ухааны Академи, МУИС, ШУТИС болон бусад холбогдох байгууллагуудын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, олон нийтийн төлөөлөл оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Эдийн засаг

Татварын буцаан олголтын материалаа та 15-ны дотор амжиж өгөөрэй
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногийн баасан гаригийг дуустал авах юм. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.
Эдийн засаг

Хавраас эхлэх автозамын ажлуудын бэлтгэлийг эртнээс хангах үүрэг өгөв
Шинээр томилогдсон ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан сар шинийн босгон дээр анхны шуурхай хуралдаанаа хийж энэ хавар эхлэх Дархан болон Налайхын автозам шинэчлэл болон Говь-Алтай, Баянхонгор чиглэлийн 125 км замыг барихад анхаарч, санхүүгийн үүсвэрийг бүрдүүлэх талаар судлах үүрэг өгөв.
Эдийн засаг




























